Ш.Алтанбагана пауэрлифтингийн дэлхийн цомын аварга болжээ

Дэлхийн 3 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана ОХУ-ын Благовешенск хотод аравдугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пауэрлифтингийн спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-ийн жинд хэрэглэлгүй штангтай хэвтээ шахалтын төрөлд өрсөлдөн 207.5 кг-ийг өргөн түрүүлж, бүх жингийн "Абсолют" цомын аварга болжээ. Энэ удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 16 орны 500 гаруй тамирчид оролцсон аж. ОУХМ Ш.Алтанбагана арваннэгдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Финланд улсын Лахти хотод зохион байгуулагдах 36 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)