В.Цойгийн үхлийн талаар шинэ таамаглал гарлаа

Сэтгүүлч Лев Годованнник дуучин Виктор Цойн ослыг судлаад дуучны үхлийн талаар шинэ таамаглал дэвшүүлжээ. “Фонтанка” цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ.

Л.Годованник Санкт Петербург хотын Архитектур, барилгын их сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан байна. Тэдгээр мэргэжилтнүүдийн нэг болох Егор Голов дуучныг амь насаа алдахад хүргэсэн гэж үзэж байгаа авто ослын нөхцөл байдлыг нарийвчлан судлаад замын зохион байгуулалт нь шаардлага хангахгүй байсан учраас осолд хүргэсэн гэх дүгнэлт гаргажээ. Осол гардаг хэсэгт огцом эргэлттэй, мөн зам огцом нарийсдаг байсан ч үүнийг анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байгаагүй гэнэ. Тиймээс дуучны машин гүүрний зам нарийсдаг хэсэг дээр хажуугийн хайрга руу орж, улмаар автобустай мөргөлдөн доогуур нь шургаж орсон гэж үзсэн байна.

Егор Голов дуучин авто осолд орсон үеийн гэх зургуудыг судлаад осол болсноос хоёр сарын дараа авсан болохыг нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, замын тэмдэг тэмдэглэгээг сүүлд байрлуулжээ. В.Цой туршлага багатай жолооч байсан тул замд таних тэмдэглэгээ байсан бол хурдаа багасгах байсан нь гарцаагүй гэж тэрээр дүгнэсэн аж.

Дуучин Виктор Цой 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр Слока-Талсигийн замд зорчиж явахдаа жолоодлого алдан эсрэг урсгалд орж, автобустай мөргөлдсөнөөс болж 28 насандаа амиа алдсан юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Нэг муу азийн хандийг хага дарж зохион байгуулсан шүү дээ...аль ч оронд ийм зүйл бдаг...манайхан шиг гадныхан даам гардаг орон хаана ч байхгүй л дээ

    2 0 Хариу бичих
  2. Ugaasaa muu solingosuud mashin barij chaddaggui ni tsusand ni bdag

    0 1 Хариу бичих
    • Solongos gesh

      0 0