АТГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг Ховд хотод хоёр өдөр ажиллах бөгөөд энэ хугацаанд нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулсан "Танай аймагт" соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, аймгийн иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ тэднээс гомдол, мэдээлэл хүлээн авна. Түүнчлэн өмнө нь Ховд аймгийн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах юм байна.

АТГ-ын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон албаны бусад хүмүүстэй уулзаж, томилолтын ажлын зорилго, чиглэлээ танилцууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)