Зам хаана

Энэ сарын 19-ний өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. 

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Иймд дээрх хугацаанд өөр зам сонгон зорчихыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)