Д.Сумъяабазар: Монгол Улс газрын тосны нөөцөө шинэчлэн тогтоох хэрэгтэй

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ асуудалтай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар газрын тосны хайгуулийн ирээдүйтэй таван талбай байна. Эдгээр талбайгаа  Газрын тос боловсруулах үйлдвэрт өгнө. Түүнчлэн Монгол Улс газрын тосны нөөцөө шинэчлэн тогтоох ёстой. Учир нь газрын тосны нөөц цаашдаа нэмэгдэх боломжтой гэдгийг онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)