Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгах тухай конвенцын 40 жилийн ой тохионо

Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийн тухай олон улсын гэрээ болох Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 40 жилийн ой тохиож буй. Энэхүү гэрээ нь эмэгтэйчүүдийн улс төр, иргэний, соёл, эдийн засаг, нийгмийн эрхийг хамгаалах, сурталчлах олон улсын стандартыг агуулсан баримт бичиг юм. 2019 оны 10-р сарын байдлаар дэлхийн 189 улс уг конвенцийг соёрхон батлаад байгаа ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон эмэгтэйчүүдийн эрхийн талаар мэргэшсэн 23 бие даасан шинжээчдээс бүрдсэн хороо энэхүү Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавьдаг юм байна. Уг хороо  аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 8-ны хооронд Женевт хуралдаж, уг конвенцийн ахиц дэвшлийг үнэлж, оролцогч улсуудаас ирүүлсэн тайланг хэлэлцэх юм байна. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)