Зүүн аймгуудын нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунааас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)