Зарим чиглэлийн замд мөсөн гадаргуу үүссэнийг ТЦГ-аас анхаарууллаа

Өчигдрөөс эхлэн орсон нойтон цасны улмаас орон нутгийн замуудад хальтиргаа гулгаа үүссэн тул болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаатай болсон тул тухайн чиглэлд зорчих гэж буй иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Дашрамд,  өнөөдөр аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа аж. Иймд  жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хэрэгтэй гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)