Монголбанк: Гадаад төлбөр тооцоо саатах зэрэг сөрөг нөлөөгүй

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа.

Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна.

Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжраад байна. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэж байна. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна." гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. шаана биз аргаа барсан явдал

    0 0 Хариу бичих
  2. Энэ 2 нам гадны улстай нийлж улсаа хоролж бна...нүүрс зэс гээд орлого хэвийн иргэд өлсгөлөнгүй мал арвин байхад мандуулна гэж гарч ирчихээд сөнөөгөөд бдаг нь юуны учир вэ

    0 0 Хариу бичих
  3. DOLLAR AIMAAR USUUD BGAAG YU GEJ OILGOXUU PIZDU NARAA

    0 0 Хариу бичих
  4. МАН болон Хурэлбаатар, Баяртсайхан , Нямдорж...нар арьсаа хамгаалж бна!!!

    0 0 Хариу бичих
  5. яагаад худлаа хэлээд түмний тархи угаагаад байдаг юм бэ саарал жагсаалтанд орсон улсад тавьдаг хориг бүгд тавигддаг байж таарна ямар хадны мангаа гэж хүүхэд айлгаж байгаа биш ямар завхарчихсан монгол байгаа биш хар толгойгоо авч гарах гэж солиорчих юм одоо тэр нямдорж хүрэлбаатар нарыг яаралтай огцоруулж хууль руу дуудах хэрэгтэй шүү дээ энэ их хурал одоо зүгээр л тар юун үндсэн хууль ѳѳрчлѳх энэ бол та нар шиг урвагчдын хийх ажил ч биш ерѳнхийлѳг ерѳнхий сайд нар минь хѳдлѳѳч одоо юу хүлээх вэ

    0 0 Хариу бичих
  6. Монгол улс харин ч тайван замаар шилжилт хийж байна,энэ фатф гэдэг байгууллага энд байгаа,гишүүн орнууд яаж баларч доройтож байж өдий болсон оо боддоггүй юм байх даа, түүх нь тодоос тод бичээстэй байгаа ,бид дотроо хар жагсаалт гаргаж хулгайчаасаа салах гэж зовж байхад нэрмээс болж байна .Фатф гэдэг байгууллага нь өөрсдөө дэлхийн улс орнуудад нэр хүндээ алдах байх гэж харж байна тэгээсэй

    0 0 Хариу бичих
  7. ulemj shame

    0 0 Хариу бичих
  8. Харин тогрогийн ханшийн зохиомол уналт уусгэх гэж оролдох хятад гарч ирвэл шууд барьж хорь

    1 0 Хариу бичих
  9. Dollar 7000 hureheer yu gj hutsahiin sonsyo

    0 0 Хариу бичих
  10. ЭНЭ Ч ЖАГСААЛТАНД ОРООД СУРТЭЙ ЮМГУЙ ЗУГЭЭР ГЭХНЭ ШИВ НУГЛЭЭ ИНГЭЖ НАМИНЧАЛАХГУЙ ШУУ ТА НАР

    0 0 Хариу бичих
    • Харин тийн Бүр цагаандаа гарч Зүв зүгээр гэх гээд байна ш дээ

      0 0
  11. АН намын хулгайч нарыг тарааж зариг гэх гүтгэлэг цуурхал тараагч сайтыг хаагаач ээ. Улс орныг бужигнуулах даалгавартай байна

    0 0 Хариу бичих
  12. Монгол банк Ард иргэд ээ Хуурах гэж Бүү оролд, Голомт Банкнаас эхлээд Валютын Гүйлгээ , Төлбөр тооцоо түр хугацаагаар хийж чадахгүй болсноо Зарлаад эхэлж байхад ,

    0 0 Хариу бичих