НӨАТ-ын урамшууллын супер шагнал 80 сая төгрөг

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10-р  сарын 20-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлжээ. 

Мөн И-баримтаа цахим хэлбэрээр авах боломжтой  гар утасны "Е мobile" аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн тул зах, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэд лангуу эрхлэгчдээс баримтаа онлайнаар хүлээн авснаар сугалаандаа оролцох боломжтой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. НӨАТ гэдэг чинь эдийн засгийн сонгодог утгаараа татвар биш, буцаагдах ёстой зүйл. Улс /төрийн нэр барьсан сайд дарга/ үнэхээр хэцүү байгаа гээд байгаа бол 30-40%-г авч цусаллаач. ард иргэдийн халааснаас булааж байгаа мөнгийг 60-70% өг л дөө. Магадгүй энэ тогтолцоог бий болгож байгаа системийн зардал юманд зориулж байгаа байх. Хангалттай шүү дээ, 2, 3 жилийн хугацаа өнгөрлөө анхны системийг бий болгосон өртөгөө нөхөө байлгүй дээ. Одоо урсгал засвар, шинэчлэлд 30-40% хангалттай.

    0 0 Хариу бичих
  2. азтан болох боломж огт биш

    0 0 Хариу бичих
  3. сугалаанд оролцох боломжтой боллоо нтр гэж худлаа хуцахаа боль. 10 хувиараа хохирсон азгүйчүүд болгож луйвардаж чадаж хүмүүсийн мөнгөөр тоглож алцагнаж ханаач. бүтнээр нь буцаа.

    0 0 Хариу бичих