3x3 сагсанбөмбөг: “Токио 2020” олимпийн сорилгод оролцох багуудыг ирэх сарын 1-нд зарлана

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо 3х3 сагсанбөмбөгийн төрлөөр “Токио 2020” олимпийн наадмын эрх олгох сонгон шалгаруулах тэмцээнд оролцох улсуудын нэрийг ирэх сарын 1-нд зарлахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор албан ёсны цахим хуудасныхаа 3х3 сагсанбөмбөгийн улсуудын чансааг харах боломжгүй болгосон байна.

Сонгон шалгаруулах тэмцээнд оролцох улсыг зарлах ёслолын ажиллагааг Японы Уцуномия хотод зохион байгуулж, дэлхий нийтэд шууд дамжуулан хүргэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)