Дэлхийн долоо хоног гэрэл зурагт

Пакистан. Кембрижийн гүнгийн ахайтан Кэтрин калаши ястнуудын дунд. Их Британийн ханхүү Уильям эхнэрийнхээ хамт Пакистанд айлчилжээ.

АНЭ. Абу-Дабийн хаан ширээ залгамжлагч жонон Мухаммад Аль Нахайян, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Чеченийн тэргүүн Рамзан Кадыров "Каср Аль Ватан" гэх ерөнхийлөгчийн ордонд. 

Задгай сансарт гарсан дэлхийн анхны хүн Алексей Леоновыг нутаглуулах үеэр.

БНАСАУ. Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун хойгийн хамгийн өндөр Пэктү ууланд цагаан морь хөлөглөн гарчээ.

Төвөд. Тарвага руу довтолж байгаа үнэгний зургийг авсан Йонкинг Бао, Wildlife Photographer of the Year уралдааны байгалийн шилдэг зургийн шагнал авчээ.

Америкийн кино жүжигчин, тулааны урлагийн мастер Стивен Сигал айкидогийн хичээлийг будо наадмын хүрээнд зааж байгаа нь. 

АНУ. "Талладега" уралдааны замд NASCAR Cup Series тэмцээн явагдлаа. "Пенске Форд" багийн Райан Блэйни түрүүлэв.

Кени. Масаи-Мара дархан газрын анаашийн нуруун дээр сууж байгаа шувуухайнууд. Нутгийн баруун хэсгийн дархан газар маш олон төрлийн амьтад байдаг. 

Эквадор. Шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэгчдийн жагсаал Кито хотод явагдаж дууслаа. Ерөнхийлөгч Ленин үнэ нэмсэн зарлигаа цуцлав.

Галд хайлсан гэрлэн дохио. Каталонийн удирдагч нарыг шүүх хорих ялаар шийтгэсний дараа Испани даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. 

Харвардын Рэдклиффийн их сургуулийн эмэгтэйчүүдийн баг Кембрижийн уралдаанд оролцохоор дасгал сургуульд гарчээ.

Эквадор. Кито хотын төвд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогч өөрөө хийсэн буугаар буудаж байгаа нь.

Вьетнам. Хуванцар сав хаягдал цуглуулан  тушаахаар явж байгаа нь.

АНУ. Манхэттен дээрх сар.

Япон. Осака дахь нар жаргалт.

Тайланд. Үерийн ус дамжуулах хоолойноос баригдсан дөрвөн метрийн урт кобра могой.

Франц. Парисын "Зомби-моба"  наадамд оролцогсод.

Японы Гран-при уралдаанд тэргүүлсэн "Мерседес" багийн нисгэгч Вальттери Боттас ялалтаа тэмдэглэж байгаа нь.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)