ФОТО: "Харанга" хамтлагийнхан бүгд гавьяат цолтнууд боллоо
"Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяатын цол тэмдэг хүртлээ.Тэдний гавьяатын тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд гардуулсан юм. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон "Харанга"-ын салшгүй нэг хэсэг болох Я.Одсүрэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Н.Пүрэвдашд Гавьяат жүжигчин цол олгожээ.
Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш: 30 жилийн ойгоо хийж буй "Харанга" хамтлагийнхандаа баярлалаа. Намайг төрүүлж өсгөн одоо ч дэргэд минь байгаа 88 настай ээждээ баярлалаа. 30 жил хамт байсан Монголын ард түмэн, үзэгч фэнүүддээ баярлалаа. Энэ гавьяа шагнал бол хойшид ажиллах урам зориг өгсөн шагнал юм. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, 40 жилийн ойн тоглолтоо хийх болно.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн: Рок урлагийг өндрөөр үнэлсэн төр засаг, ард түмэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа аав, ээждээ, гэр бүл, хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамтлагийнхандаа баярлалаа. Үе үеийн бүх гитарчдадаа баярлалаа.
"Харанга" хамтлагийнхан аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 30 жилийнхээ ойг "Замд гарья..." нэртэйгээр фэнүүд, үзэгч сонсогчид болон урлагийн салбарынхантайгаа хамт тэмдэглэсэн юм.
Хамтлагаараа гавьяат цол хүртсэн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн араас ийнхүү "Харанга" хамтлагийнхан бүгд гавьяат цолоор энгэрээ мялаалаа.
Зочин 2019/10/29
30 жил анд шиг анд байж, андгай тангарагтаа үнэнч байсны шагнал. "ХАРАНГА"-ынхан бол үнэхээр амьд домог. 40 жилийн төлөө урагшаа...
2 0 Хариу бичихЗочин 2019/10/29
Зөв зөв авах ёстой гавьяагий нь өгч чадсан Ерөнхийлөгч танд баярлалаа.
1 0 Хариу бичихЗочин 2019/10/29
Аль эрт авах байсан гэвч баяр хүргэе
1 0 Хариу бичихЗочин 2019/10/29
Nudee olson shagnal
0 0 Хариу бичихЗочин 2019/10/29
Yuuch hiij gaviya baiguulj uls oron giiguulsen gj ugch bgam
0 1 Хариу бичих