Дуудлага худалдаагаар 100 сая ам доллар нийлүүллээ

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк 2019 оны 10 дугаар сарын 30-ны Лхагва гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.

Эх  сурвалж: Монголбанк


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hanshaa barij chadahgui dee chadahgui. saaral jagsaalt, hurungu oruulalt baihgui. tansag hereglee ni gej diildehee baisan, yaagad ch barij chadahgui hanshaa ed nar.

    1 0 Хариу бичих