Цэцийн хүчингүй болгосон шийдвэрийг сэргээхээр Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулжээ

Үндсэн хуулийн цэцийн энэ оны аравдугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг. мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1.47.3.2 дахь заалт. 47 4 дэх хэсэг. 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгосон.

Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт бүрдэх 1.3 их наяд төгрөг танагдана гэж Сангийн сайд мэдэгдсэн. Тэгвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яам хуулийн төсөл боловсруулан, төсөлд санал авч эхэлжээ. Энэ тухай Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн “Энэ байдлыг залруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан, нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. https://n.news.naver.com/article/214/0000990656?type=main

    0 0 Хариу бичих
  2. Тэнэнт

    0 0 Хариу бичих