Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо

Турк улсын Измир хотноо болж буй Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий 11-13 насны ангилалд ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргаллаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас зуун буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байна. 

ДАШТ-ий 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ М.Шийравжамц 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар мөнгөн медалийн болзол хангалаа. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн юм.М.Шийравжамц нь 2016 онд мөн Измирт болсон ДАШТ-ий 14-16 насны ангилалд түрүүлж, дэлхийн аварга болж байсан билээ.

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд ухаанаа уралдуулсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)