Нийгмийн сүлжээний алдартнаар Женнифер Энистоныг нэрлэжээ

Америкийн жүжигчдээс нийгмийн сүлжээнд хамгийн алдартай хүнээр Женнифер Энистон нэрлэгджээ. The Hollywood Reporter сэтгүүлийн захиалгаар  MVPindex гэх судалгааны компани уг чансааг гаргажээ. Судлаачид олон нийтийн Facebook, Instagram сүлжээ,  Twitter микроблог, YouTube хэрэглэгчдийн  өнгөрсөн долоо хоногийн санал бодолд дүгнэлт хийсэн байна.

Энистон аравдугаар сарын дундуур Instagram-д өөрийн хуудсыг нээхдээ "Найзууд" (Friends, 1994-2004) кинонд хамт тоглосон Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Мэттью Перри, Дэвид Швиммернартай хамт авхуулан селфигээ тавьсан байлаа. Зураг есөн цагийн дотор бараг 6 сая лайк авчээ. Мөн энэ хугацаанд 3,6 сая дагагчтай болсон байна. Харин өнгөрсөн бямба гарагт Энистоны дагагчийн тоо нь 18 саяд хүрчээ. 

Чансааг тэргүүлж байсан жүжигчин Дуэйн Жонсон нэг байр ухарч хоёрт жагссан бол Лили Рейнхарт, Камила Мендес, Гэбриэл Юнион нар эхний тавд бичигдлээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)