Э.Холифильдын хүү мэргэжлийн бокст орж, эхний өрсөлдөгчөө нам цохилоо

Мэргэжлийн боксын хүнд жингийн домогт аваргуудын нэг Эвандер Холифильдын хүү Эван Холифильд мэргэжлийн боксын анхны тулаанаа энэ сарын 3-нд хийжээ. Түүний тоглолт К.Альварез-А.Ковалев нарын тоглолтын хүрээнд явагдсан байна. 22 настай Эван энэ тулаанд өрсөлдөгч Ник Уинстедийг эхний үеийн 16 дахь секундэд хүнд цохилтоор ялжээ.

Эван Холифильд сонирхогчдын боксоор хичээллэж Жоржи мужийнхаа “Алтан бээлий” гэдэг тэмцээнд түрүүлж байжээ. Гэсэн ч АНУ-ын шигшээд багтаж чадаагүй тул мэргэжлийн бокс тоглохоор шийдэж “Main events” гэдэг промоутерын компанитай гэрээ байгуулсан аж. Эцэг Эвандер Холифильд нь 1984 оны олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа мөн энэ компанитай гэрээ байгуулж, мэргэжлийн бокст орж байсан юм байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. эхний хэдэн учраа нь албаар ялагдах ёстой боксчид байдаг

    0 0 Хариу бичих