Зураач Ж. Отгон-Эрдэнэ “Бид хаанаас ирсэн бэ” үзэсгэлэнгээ гаргалаа

Зураач Ж. Отгон-Эрдэнийн  бие даасан хоёр дахь уран бүтээлийн үзэсгэлэн “Бид хаанаас ирсэн бэ” сэдэвтэйгээр 2019 оны 11-р сарын 3-наас 16-ны өдрүүдэд" Бльюмон" төв дэх уран зургийн Норфей Арт Галерейд гаргаж байна.

Зураачийн энэхүү үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нь хүний амьдралын утга учир, хайр сэтгэл, Монгол хүн, төр улс, уламжлалыг уран зургийн олон өнгө, хэлбэрээр өвөрмөцөөр дүрслэн харуулжээ.

“Орчин үеийн урлагийн гол онцлог нь тухайн бүтээлийн утга санааг хүмүүст ойлгуулж, оролцуулж, сэтгэн бодуулахад чиглэгдэж байна. Бид хаанаас яах гэж ирсэн бэ гэдэг асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзвэл хариултыг мэдэх болно. Энэ үзэсгэлэнг гаргах болсон учир нь бид дээд тэнгэрээс ирсэн Бурханы бэлэг бөгөөд бид бүгд хүүхэд байсан. Хүүхэд бүрийг тэнгэр элч нар хамгаалж байдаг. Мөн бүх хүнд өөрийн хувь тавилан, түүх байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Хамгийн гол нь энэ амьдралд бид бусдыг хайрлах гэж, бусдад гэрэл болох гэжирдэг гэдгийг ойлгох явдал. Контемпорари урлаг нь 1-рт сэтгэлгээний урлаг, 2-рт цоо шинэ үзэл санаа, материал шаардсан урлаг юм. Тиймээс Монголд анх удаа хамба хилэн материал дээр зураг зурсан анхны зураач болсондоо баяртай байна. Бүгдээрээ гэрэлтэж амьдарья” гэж зураач Ж. Отгон-Эрдэнэ ярилаа.

Энэхүү бие даасан үзэсгэлэнгийн онцлог нь зураач бүх бүтээлүүдээ хамба хилэн материал дээр алтлаг, мөнгөлөг ялтас зэрэг өвөрмөц өнгө будгаар хослуулан туурвисан нь уран зургийн салбарт шинэлэг өнгө төрхийг нэмж чадсан гэж зураач, судлаачид дүгнэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ийм мундаг дүүгээрээ бахархаж байна.амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  2. Mash goe zurag b.a amjalt hvsii

    1 0 Хариу бичих
  3. эгчдээ баяр хүргэе ямар мундаг хѳдѳлмѳр вэ бахархаж байна таниараа амжилт

    1 0 Хариу бичих
  4. Найздаа баяр хүргэе

    1 0 Хариу бичих