"Лос Анжелес опен"-д Монголын шатарчид багаараа түрүүлжээ

АНУ-ын Лос Анжелес хотноо 11-р сарын 1-нээс 3-ны хооронд зохиогдсон "Лос Анжелес-Опен" Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Улсаа төлөөлөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-од нараар ахлуулсан 10 тамирчин оролцжээ. Манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. АНУ-ын Санфранциско хотноо амьдарч буй спортын мастер Д.Бат-Эрдэнэ гэр бүлийн хамтаар тамирчдыг угтан авч тусалж дэмжин ажилласан нь манай баг, тамирчдыг өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ямар мундаг юм бэ? Бүгдэд. нь спортын өндөр амжилт хүсэе

    0 0 Хариу бичих
  2. Баяр хүргэе. Мундаг тоглоцгоожээ. Амжилт.

    0 0 Хариу бичих