Жон Коллинс сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн “Атланта Хокс”  багын  довтлогч Жон Коллинс хориглосон бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрч 25 тоглолтод оролцох эрхгүй болж торгууллаа.  Түүний өмнө улирал дөнгөж эхэлж байхад “Финикс Санс” багийн төвийн тоглогч Деандрэ Эйтон  мөн адил хориглосон бодис, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн гэж 25 тоглолтоор бандуулсан билээ.  Тэрээр ийнхүү 12-р сарын сүүл хүртэл талбай дээр гарах эрхгүй болж байна. Жон Коллиннс энэ улиралд 17.0 оноо 8.8 самбар дунджилж баг нь бүсийнхээ 7- дугаар байрт  бичигдэж байгаа . Коллинсийн эзгүйд түүнийг орлож Жабари Паркер гараанд гарах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)