Малайз улсыг террористуудын дамжин өнгөрөх гол цэгээр нэрлэжээ

Малайз улс нь Ойрхи Дорнод болон Зүүн өмнөд Азийн хооронд нисч буй алан хядагчдын дамжин өнгөрөх гол цэг болжээ. Энэ тухай Малайзын терроризмын эсрэг тусгай цагдаагийн газрын орлогч дарга Аюб Хан  мэдээллээ.

Түүний хэлснээр Малайз улс Ойрхи Дорнод, Африкийн ихэнх орнуудтай харилцан визгүй зорчдог эсвэл визийн журмыг хөнгөвчилсөн нь үүнд нөлөөлжээ. 2013 оноос хойш Малайзад гадаадын 38 дайчин баривчлагдсан бөгөөд заримыг нь албадан гаргаж, хорих ялаар шийтгэсэн байна.

Мөн хугацаанд хэт даврагч бүлэглэлийн 25 орчим халдлагаас урьдчилан сэргийлж чадсан гэж тэмдэглэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)