Чехэд том хүрдтэй унадаг дугуйн наадам эхэлжээ

Чехийн Прага хотод том хүрдтэй унадаг дугуйн уламжлалт наадам эхэлжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхээр болдог энэхүү фестивалийн үеэр үндэстний уламжлалт хувцсаараа гоёсон том хүрдтэй унадаг дугуй сонирхогчид хурд, хүчээ сорьж, тэмцээн уралдаанд оролцдог ажээ. Чехийн том хүрдтэй унадаг дугуйн клуб 1880 онд байгуулагдсан бөгөөд гишүүд нь жил бүр наадам зохиож хэвшсэн гэнэ. Энэхүү наадмын үеэр болдог гол арга хэмжээ нь том хүрдтэй унадаг дугуйн уралдаан юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)