Оросууд 1941 оны парадын 78 жилийн ойг тэмдэглэнэ

Маргааш Октябрийн хувьсгалын 102 жилийн ойн өдөр. Энэ өдрийг хойд хөршийнхөн өвөрмөцөөр тэмдэглэдэг. Тодруулбал,  оросууд сүүлийн жилүүдэд 1941 онд Улаан талбайд болсон Октябрийн парадын ойг тэмдэглэдэг болжээ. Энэ жил уламжлал ёсоор уг парадын 78 жилийн ойг тэмдэглэхээр нэлээд эртнээс бэлтгэж эхэлсэн байна. Учир нь 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайд болсон цэргийн парадыг түүхэн чухал ач холбогдолтой гэж үздэг ажээ. Энэ бол ЗХУ-ын эх орны дайны хамгийн хүнд хэцүү үе байсан бөгөөд нацист Германы арми Москвагийн захад ирээд байсан юм. 1941 оны арваннэгдүгээр сарын 07-нд ЗХУ-ын арми Улаан талбайд хийсэн парадын дараа шууд Москва хотын захын дүүрэг рүү хөдөлж, нийслэл хотоо хамгаалах тулаанд орж байжээ. Бүслэлтэд орооод байсан Москва хотын оршин суугчид болон Улаан армийн цэрэг дайчдыг зоригжуулах зорилгоор зохион байгуулсан уг парадын өмнө И.В.Сталин Зөвлөлтийн ард түмэнд хандан үг хэлж байсан аж. Маргааш болох ойн парадаар ОХУ-ын зэвсэгт хүчний сүр хүчийг илэрхийлэхийн зэрэгцээ Москвагийн хамгаалалт, Рейхастагийг эзлэн авсан зэрэг дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдлуудыг үзүүлсэн жүжигчилсэн тоглолт сонирхуулах юм байна. 

н

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УРА УРА УРА

    0 0 Хариу бичих