БНСУ-ын тайзнаа монгол "Жизель" амилна

Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын "Wise Ballet Theater", Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна. 

Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын "Жизель"-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, "Жизель" балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 

Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри "Арам" театрт монгол балетчин гоцлох "Жизель" балет амилна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)