Гаражаас машинаа гаргахдаа хавчуулагдан амиа алджээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр өглөө 25 настай залуу машиндаа хавчуулагдан золгүй байдлаар амиа алджээ. Тодруулбал, "Тоёота Приус" маркийн машины жолооч тээврийн хэрэгсэлдээ  гаражаас гарган өгсүүр газарт тавьчхаад, буцаж гаражийнхаа хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсэдсэн харамсалтай осол гарчээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. yu xiij ter ardn zogsoj baisiin bol do xuurxii mashina avax geed tend zogsoj bsiin bolyy

    0 0 Хариу бичих
    • Машинаа гаргачихаад гарашын хаалгаа хаахаар буухдаа машинаа уруу газар байршуулсанаас болоод машин ухарч эзэнээ мөргөжээ

      0 0