БНХАУ видео тоглоомд цагийн хязгаарлалт тогтоолоо

БНХАУ 18 нас хүрээгүй хүүхэд оройн 22.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд онлайнаар видео тоглоом тоглохыг хоригложээ. Өсвөр үеийнхний дунд видео тоглоомд донтох, хамааралтай болох явдал их байгаа тул ийм арга хэмжээ авсан байна. Хориг зөвхөн шөнийн цагаар үйлчлээд зогсохгүй. 18 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 90 минут, амралтын болон баярын өдрүүдэд гурван цагаас дээш хугацаагаар тоглохыг мөн хоригложээ.  

Эрх баригчдын хэлснээр энэ нь өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд хийхээс аргагүй болсон алхам гэнэ.  

Хоригийн дэлгэрэнгүйг өнгөрсөн мягмар гаригт олон нийтэд албан ёсоор танилцуулжээ.

Хоригт дараах заалтууд оржээ.

-8-16 хүртэлх насны хүүхэд видео тоглоомд сардаа 200 хүртэлх юанийг зарцуулж болно.

-16-18 насных бол зарцуулах мөнгөний хэмжээ 400 юань. Хэтрүүлбэл хариуцлага хүлээлгэнэ.

БНХАУ дэлхийн онлайн видео тоглоомын хамгийн том зах зээл байсан ч эрх баригчдын ээлж дараалан авсан арга хэмжээнээс болоод байр сууриа энэ жил АНУ-д алдаад байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)