Улсын төсөв 10 их наяд, авлигачдын учруулсан хохирол 11.9 их наяд

Сүүлчийн 11 жилийн хугацаанд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан бол 2019 оны эхний хагаст 11,9 их наяд хүрсэн нь Монгол Улсын төсвөөс даваад явчихсаныг АТГ-аас мэдээлэв.

Улсын төсөв энэ оны эхэнд 10 их наяд төгрөг давж 1.2 тэрбумын ашигтай гарсан бол тус газраас хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст манай бүтэн жилийн төсөв зөвхөн хэдхэн хүнд хамаарах авлигад “явчихжээ”.

АТГ байгуулагдсан 2007 оноос хойш өнгөрсөн жилийг хүртэл 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж. Нэг их наяд хүрэхгүй өгрөг гэсэн үг. Гэтэл 2019 оны эхний хагаст 11.9 их наяд хүрчихсэн байгаа нь бидний хажууд нэг далд улс яваад байгаа болж таарав. 

2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг. Харин 2017 онд 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулж байж. Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн. Түүнээс гадна, 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад улсад 800 гаруй тэрбумын хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наядад хүрчихэж.

АТГ-ын тайлангаас харахад л авлигын гэмт хэрэг, учирч байгаа хохирол 2018 онд өмнөх жилээс 10 дахин. 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн байна. Тиймээс бид авлигын улмаас учирсан хохирлын хэмжээ, барагдуулсан байдал, шалгагдсан албан тушаалтны талаар тоон мэдээлэл цуглуулан хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ бүхнийг хийгээд байгөа эздийг мэдэж байгаа юм бол ядахдаа хөрөнгий хурааж өрөө төлөөч

    0 0 Хариу бичих