Эрдэмтэд 19 жилийн дотор анх удаагаа ДОХ-ын вирусний шинэ өсвөрийг илрүүлэв

АНУ-ын эрдэмтэд  ДОХ/ХДХВ вирусын шинэ өсвөрийг олж илрүүлсэн тухай CNN суваг  мэдээлэв.

Судалгааг Abbott Laboratories корпораци Миссурийн их сургуультай хамтран явуулжээ. Энэ өсвөр нь ДОХ-1 төрлийн М бүлгийн хэсэг ажнн. ДОХ нь олон янзын дэд төрөл эсвэл өсвөрүүдтэй. Бусад вирусний адил өөрчлөгдөн хувирах чадвартай юм. Шинэ өсвөр нь 2000 онд дэд төрлүүдийн ангиллын зарчмыг тогтоосноос хойш олдсон М төрлийн анхных.

"Шинэ өсвөр ДОХ-ын оношилгоо шинжилгээнд эргэлзээ дагуулж магадгүй” хэмээн корпорацийн ажилтан Мэри Рожерс мэдэгдсэн байна. Abbott Laboratories корпораци дэлхийн цусны нөөцийн 60 хувийг шинжилдэг бөгөөд шинэ өсвөрийг хайж, бүртгэгдсэн өсвөрүүдийг хянаж байдаг. “Сандарч тэвдэх зүйл огт үгүй. Цөөн тооны хүмүүс энэ өсвөрөөр халдварласан байгаа. Гэнэтийн ер бусын  үзэгдэл” хэмээн Харшлал ба халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи хэлжээ.

Шинэ дэд төрөл илэрснийг зарлахын өмнө эрдэмтэд бие биенээсээ хамаарал холбоогүй гурван өвчлөлтийг илрүүлсэн юм. Эхний хоёр тохиолдол нь Ардчилсан Конго улсад 1989, 1990 онд илэрсэн ба гурав дахь тохиолдол нь мөн тэнд 2001 онд илэрч байжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)