Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нар томилогдож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)