Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Ингэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ асуудлаар намын бүлэг ажлын таван хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гаргасан АМНАТ-тэй холбоотой шийдвэрийн талаар хэлэлцэх юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)