"No Time To Die" Бондын хамгийн үнэтэй кино болно

Ирэх онд нээлтээ хийх "No Time To Die" кино тагнуулч Жеймс Бондын адал явдалт цувралын хамгийн үнэтэй бүтээл болно гэж Cinema Blend мэдээлэв. Зураг авалт нь ид үргэлжилж буй киноны төсөв 250 сая доллараар хэмжигдэж байна.

Бондын шинэ анги бүр өмнөх хувилбараас илүү үнэтэй байдаг. "Казино Рояль" киноны төсөв 150 сая доллар, "Quantum of Solace" болон "Skyfall" тус бүр 200 сая доллараар бүтсэн бол " 007: Спектрум "киноны зардал 245 сая доллар байжээ.

2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх "No Time To Die" кино жүжигчин Дэниэл Крейг супер тагнуулчийн дүр бүтээсэн хамгийн сүүлийн төсөл болж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)