"Оюутолгой"-н товхимлыг номын сан, судалгааны байгууллагуудад хүргүүлжээ

Оюутолгой төслийн гэрээг байгуулахад Ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байсан Сангийн сайд асан С.Баярцогт 2009 онд гэрээг байгуулахтай холбоотой гэрээ, хууль эрх зүйн бүхий л бичиг баримтыг багтаасан “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” товхимол гаргаад байгаа. Тэрээр саяхан энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж танилцуулаад  бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлээд байгаа гэсэн юм. 

Тэгвэл уг товхимлыг Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л номын сангууд, МУИС, хууль зүйн чиглэлийн Их дээд сургуулийн номын сангууд зэрэг холбогдох төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад  мөн хүргүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нийтэд худалдаалах юмуу үнэгүй таарахгүй

    0 0 Хариу бичих