О.Нандин, Э.Сорхугтани нар олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүлжээ

Монголын өсвөрийн төгөлдөр хуурчид хилийн чанадад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль ихэрлүүлжээ. Тодруулбал, БНСУ-ын Сѳүл хотод энэ сарын 6-7-ны өдрүүдэд болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд Монгол Улсын Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Нандин  1-р байр эзэлсэн бол мөн Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Ананд 3-р байрт шалгарчээ. Өсвөрийн төгөлдөр хуурчдын мэргэжлийн багш нь Монгол Улсын Консерваторын багш С.Саянцэцэг, Д.Нарантунгалаг нар юм байна. О.Нандингийн хувьд 2017 онд Испани, Франц, Англи, Италид болсон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд бүгдэд нь насны ангилалдаа түрүүлж байсан ажээ.

Мөн АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон “Golden Classical Music awards” олон улсын наадамд төгөлдөр хуурч С.Алимаа хоёр шавийн хамт оролцож дунд насны ангилалд Э.Сорхугтани 1-р байр буюу First Prize, бага насны ангилалд Э.Америда 2-р байр буюу Second prize эзэлж Carneige Hall-d "Winners Concert"-оо тогложээ. Авьяаслаг төгөлдөр хуурч сурагчдын мэргэжлийн багш Ами буюу С.Алимаа мөн шилдэг багш шагнал хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zaluu Tøgøldør huurchdadaa tsaash tsaashdiinh olon ulsiin uraldaan temtseend n ulam ih unduruus undur amjiltiig hvsen yørøøgøød tsaashdaa ulam ih amjilt gargaj Uls eh orniihoo neriig Delhiin tavtsand gargaarai.

    0 0 Хариу бичих