Дулаацах гэж барилгын дээвэр дээр гал түлжээ

Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 222" хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Наад гомдол гаргаад хүнийг нь гадаа байлгаад үз л дээ..тэгээд ойлгох байлгүй.

    3 0 Хариу бичих
  2. Ajilaa geh chin setgelruu huitennus tsatsah umda.utaa gardgui horgui gesenbbiz de

    3 0 Хариу бичих
  3. Нүүрс биш СТүлш түлж болдоггүй муу, хууль зөрчвөл л торгодоггүй муу

    3 0 Хариу бичих
  4. барилга дээр гал гарч байна, шатаж байна л гэж айсан биз дээ. муусайн хөөсөн барилгууд нь байсхийгээд л шатаад байгаа болхоор.

    0 0 Хариу бичих
  5. мэргэжлийн хяналтад гомдол хэлсэн хүнд заавал гомдол барагдуулж өгч байгаа царай нь. орон сууцны конторт хэрэглээний мөнгөө төлдөггүй айл конторын байцаагчийг матаж өргөдөл өгөхөд өргөдөл өгсний талд шийддэг. байцаагч ажлаа хийсэн гэж торгуульдаг. Ийм тогтолцоотой шүү дээ. өөр нэг жишээ: эхоны оношлуураар илэрдэггүй өвчнийг заавал эхоогоор оношилж мэдээгүй гэж МХЕГ-т эхоны эмчийг матаж торгууль тавиулж байсан.

    1 0 Хариу бичих
    • буруу тогтолцооноосоо болоод нөгөө гайхамшигт шахмал түлш нь маш буруу түлш болж хувирлаа даа.

      0 0
    • хариу сөрөг гомдол бичих ёстой юмуу хайшаа юм. тэрнээс биш учирыг нь олж өгч чаддаггүй.

      0 0
  6. шахмал түлш түлчээд угаартаагүй нь мань хүний буруу болчлоо. уг нь үүргээ ухамсарлаад өнөөх алдарт уттыг нь олж ирсийн байна.

    3 0 Хариу бичих
    • кокс бараг утаагүй гэдгийг бүр вики дээр ч бичээтэй юмсан уул нь. хольсон шаврыг нь ноцоох гэж жаахан мод цаас хийгээл биз дээ. утаа бага сага гарна шдээ.

      0 0
  7. гомдол хэлсэн хүний талд заавал шийднэ гээд одоо өнөө түлш нь буруу хориотой түлш болж хувирваа. орклэндэд удах нь ээ, яанаа.

    1 0 Хариу бичих
  8. utaagui tulsh hergelsen yum bish uu yagaad torgodog bilee asuudal bn da te manaihaan

    2 0 Хариу бичих
  9. Utaagui tulsh geegui biluu

    2 0 Хариу бичих
  10. Daamaliig tul gesen bolohoor tulsen baij taaraa companiig torgoh estoi alaad haychih yum bn l daa

    0 0 Хариу бичих
    • мэргэжлийн хяналт хоёр хуваагдсан юм болов уу. нэг нь шахмал түлш дэмждэг, нөгөөх нь дэмждэггүй, дургүй, тийм болхоор хорьдог.

      1 0
  11. талбайн даамаал Г гэрээсээ шахмал түлш авчирч түлсэн байна. Бас ямар зөрчил болчвоо. шахмал түлш бас яачваа

    2 0 Хариу бичих
    • Шахмал түлш түлж болохгүй юм бишүү

      0 0