Армстронгийн авчирсан сарны хөрсний дээжийг судалж эхэлснээ зарлажээ

АНУ-ын "Аполлон-17" сансрын хөлөг 1972 онд саран дээр буух үеэр ирээдүйн судалгаанд зориулж сарны хөрс, чулууны дээжийг авч ирсэн юм. Тэгвэл АНУ-ын Сансар судлалын төв буюу NASA-гийн мэргэжилтнүүд 40-өөд жилийн дараа тус дээжийн хэсгийг нээж, ирээдүйн саранд буух төлөвлөгөөнд зориулан туршилт хийж эхэлснээ мэдэгдлээ. Дээжийг нээх технологи маш нарийн, 1970-аад онд дээжийг авчрах үед ийм технологи байгаагүй юм.

2024 онд эмэгтэй, эрэгтэй хоёр сансрын нисгэгчийг саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаагаа мөн NASA мэдэгджээ. Дээжийн судалгаа сарыг илүү сайн ойлгоход тусална гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)