Кубын эсрэг тавьсан хоригоо зогсоохыг шаардлаа

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дэх чуулганаар санал нэгтэй тогтоол баталж, АНУ-ыг Кубын эдийн засаг, худалдаа, банк санхүүд 60 гаруй жил тавьсан хоригоо цуцлахыг дахин шаардлаа. Ийм тогтоолыг 28 жил дараалан баталж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблей өчигдөр Кубын дэвшүүлсэн тогтоолын төслөөр санал асуулга явуулжээ. НҮБ-ын 193 гишүүн орноос 192 орон санал асуулгад оролцсоноос 187 гишүүн орон дэмжсэн санал, Америк, Израйл, Бразил татгалзсан санал, Колумби, Украйн түдгэлзсэн санал өгчээ. Улс орнууд бусад орны тусгаар тогтнол, харъяан дахь аж ахуйн нэгж, хувь хүний хууль ёсны ашиг сонирхол, худалдаа, тэнгисийн аяллын эрх чөлөөнд халдсан хууль тогтоол хэрэгжүүлэхгүй байхыг тогтоолд уриалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)