Монголоос баривчлагдсан 759 сэжигтнийг Наньжин хотод хүргэжээ

Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Улмаар энэхүү хэргийг зохион байгуулсан хүмүүсийг үлдээж бусад иргэдийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. БНХАУ-ын "Синьхуа" агентлаг Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны мэдээнд тулгуурлан Монголоос баривчлагдан очсон 759 сэжигтний талаар мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээнд дурдсанаар, "Монгол Улс, БНХАУ хоёр орны хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай нийтлэг ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759 иргэнийг Хятад улсад хүлээлгэн өгсөн байна. Арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага тэдгээр сэжигтнүүдийг галт тэргээр Наньжин хотод хүргүүлжээ. Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болсон юм" хэмээн онцолжээ. 

Мөн Хятадын НАХЯ-ны албаны хүн хэлэхдээ "Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн НАХ байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм. Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа" гэж ярьсныг "Синьхуа" агентлаг эш татжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. 30hongiin viz odo neg bolimoroo in oyun horol ynhan avgai haraal idese muu pizdaa

    0 0 Хариу бичих
  2. Эдгээр залуучуудыг өрөвдөж л байна.Бүгд эцэг эх гэр бүлтэй мөнгөний төлөө буруу зүйлд орооцолдож байгаа юм энэ залуучууд

    1 2 Хариу бичих
  3. Сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс 1.3 тэр бум хүнтэй улсыг 3.2 сая хүнтэй өөрийнхөө орныг харьцуулж бичээч харин ч 756 хэрэгтэнг барьж оргуулчилгүй хүлээлгэн өгсөн том амжилт шүүдээ толгойлргчдийг нухацтай сайн шалгаж дээд хэмжээний заалтаар ял өгөх бизээ. Эбэгийн болуулсан цаазын ялыг сэргээхгүй бол гэмт хэрэг, хүчин, эх орноо харийнхантай нийлж мөнгө угааж, ноцтой2 хэрэг хэтэрлээ!!!

    7 0 Хариу бичих
  4. Нэг хүнд нэг цагдаа байхад манайд 45 н хүнтэй автобуснд хоёрхон цагдаа

    3 0 Хариу бичих
    • haha tsagdaagiin chadwar n ilvv l bga biz de haha2-45 bas

      0 0
  5. Goy goy

    0 0 Хариу бичих
  6. Manaid hiih ch gazar bhgui barij awaad. Getel china neg hvnd neg tsagdaa noogduulje haha hvn am gj

    2 0 Хариу бичих
  7. zaluu humuus bnlee amdiraldaa har tolbo suulgajdee huurhii buruu zuil uruu tatagdsan bolhoos ovoo zaluus shig bnlee boldog 1-g n manai -10 orkor solichihmoor l sanahdsan

    14 9 Хариу бичих
    • Юу хуцаж унгаад байгаа нян бэ чи. Чам шиг зулбсаганууд сонгууль өгнө гэж бодхоор дотор муухайрж байна.!

      1 0
    • bitgii tenegt.

      0 0
    • 76+200 хулгайч, луйварчин, дээрэмчин, залилагч, бэлгийн гаж донтнууд, хүчиндэгч, зодоонч нараа яая гэж байхад бас юун 800 гадаадын сүлжээний луйварчид вэ?

      2 1
  8. Ihenhi ni zaluuchuud bnlee ohid busguichuud ch baina lee dotroo orovdoj bsn uy ni ednariin tolgoi uhaan siireg saitai haramsaltai ni buruu zuild ashiglachlaa uur zuil hiihgui dee gej bodson bi busad shig hyataduudiig uzen yaddaggui harinch davuu taluudiig ni olj hardag

    13 27 Хариу бичих
    • Үхэж далд ор пязда минь

      0 1