Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

"Чёнжү 2019" самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жингийн финалд шалгарсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Сод Монгол групп, Поверплас компани, Женко клубын тамирчин ОУХМ Д.Пүрэвдорж, Румын улсын бөх Илие Даниел Натеаг урамтай сайн барилдан оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -52кг жинд Сэлэнгэ аймгийн харьяат Г.Ганбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -68кг жинд ТЕГ-ын "Эрч" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Батцэцэг, Колумб улсын тамирчин Диана Веласког оноогоор цэвэр ялж хүрэл медалийн болзол хангав.Байлдааны самбо бөхийн -90кг жингийн финалд "Империал Гоулд Майнинг" ХХК, Женко клубын тамирчин Б.Тэнгис, ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга Магомед Магомедовд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Б.Тэнгисийн хувьд өмнө нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын тэмцээнд М.Магомедовыг хожиж байсан удаатай.

Ийнхүү "Чёнжү 2019" самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн дүнгээр Монгол улсын шигшээ баг 2-р байрт шалгарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ДАШТ энэ тэр гэж сүржигнэхээ болимоор юм, ДАШТ гэдэг чинь дэлхийд данстай спортод л байдаг болохоос самбо мэтийн нэг улсыг тойрсон спорт гэхэд хэцүү юманд арай л томдоно, нээлттэй оросын аварга гэвэл илүү тохирно.

    0 0 Хариу бичих
  2. Хүнд жинд тэр Румыныг сайхан ялжээ. https://www.youtube.com/watch?v=Gs_iBhRWZoU Гэхдээ, Румынууд чинь бокс, хөлбөмбөг, гимнастикаараа л сайн болохоос бөхөөр ч нэг их гавихгүй л дээ.

    0 0 Хариу бичих
  3. Хамгийн захад байгаа гар ямар панк үстэй юм бэ. Гоё санаа байна. Тэгж байгаад үсчин орж яг ингэж засуулна аа.

    0 0 Хариу бичих