Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес огцрохоо мэдэгдлээ

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес сонгуулийн дараах үймээн самууныг намжаахын тулд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Тус улсад аравдугаар сарын 20-нд явагдсан сонгуулийн дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хуудуутай санал хураалтын дүнг иргэд олон нийт хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.  

Эво Моралес улс оронд нь үүссэн нөхцөл байдлыг төрийн эргэлт гэж нэрлээд огцрохоо мэдэгдлээ.Сонгууль будлиантай болсон гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрч, нөхцөл байдал намжсаны дараа шинээр санал хураалт явуулах бодолтой байгаагаа зарлав. Үүнээс өмнө тус улсын Зэвсэгт хүчин, сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлийн холбоод түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан юм.

Аравдугаар сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Эво Моралес дөрөв дэх удаагаа улиран сонгогдоод байсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)