Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр эмэгтэй хүн томилогдлоо

Сенатын гишүүн, “Ардчилсан нэгдэл” намын гишүүн Жанин Аньес Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Эво Моралес хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан юм.

Жанин Аньес өөрөө энэ талаар “Би Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахын тулд л энэ үүргийг гүйцэтгэж байгаа” гэж мэдэгджээ.

Боливийн Үндсэн хуульд зааснаар бол Эво Моралесыг Дэд ерөнхийлөгч Альваро Гарсия Линера орлох ёстой ч тэрээр мөн үүрэгт ажлаасаа огцорсон. Үүрэг гүйцэтгэх ёстой дараагийн албан тушаалтнууд болох Сенатын дарга Адриана Сальватерра, Депутатуудын танхимын дарга Виктор Борда нар мөн огцорсон учир хариуцлага Жанин Аньес дээр буужээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)