Номхон тэмээг ноолоход амар буюу НДШ

Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарахаар ОУВС-гаас тусламж хүссэн. Ингэснээр сангаас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн юм. Төсвийн зардал, алдагдлаа бууруулах, татвар нэмж орлогоо ихэсгэх, зарим хуульд өөрчлөлт оруулах, төсвийн хараат бус зөвлөл байгуулах, ипотекийн зээлийг Төв банкнаас салгах гэх мэт.

Гэвч эдгээр зөвлөмж, “даалгавар”-аас биелэсэн нь тун ховор. Зардал, алдагдлаа бууруулах амлалт авсан Монгол Улсын төсвийн зардал өнөөдөр 10 их наяд давсан байна. Алдагдал ДНБ-ий таван хувьд хүрсэн. Анх 2018 онд ипотекийн зээлийг Төв банкнаас салгах тухай ярьж байсан бол өнөөдөр болтол хамааралтай хэвээрээ. “2020 онд яг ажил хэрэг болгоно” гэж хойшлуулсаар. Дахиад хойшлуулахыг таашгүй. Энэ мэт зөвлөмж, биелэлт зөрсөөр.

Тэгвэл 2017 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсноос хойш хамгийн сайн хэрэгжиж байгаа нэг зөвлөмж нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх. Тухайн үед буюу 2017 онд төсвийн орлогыг  өсгөх үүднээс долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон байдаг. Гэвч эхнээсээ эсэргүүцэлтэй тулсаар бүр заримыг нь тэглэсэн. Тухайлбал,  Шатахууны онцгой албан татвар.

Гэтэл номхон тэмээг ноолоход амар гэгчээр идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл төлөвлөгөө ёсоор ягштал биелэсээр. Өөрөөр хэлбэл, шимтгэлийг 2018 онд нэг  2019, 2020 онд тус бүрт нь хоёр хувиар үе шаттайгаар нэмж  нийт таван пунктээр өсгөхөөр болсон. Ингэснээр нийгмийн даатгалын хувь 2020 онд 26 хувьд хүрнэ. Өнөөдөр  24 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Энгийчилбэл, 840.000 төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалынхаа 24 хувийн 11.5 хувийг буюу 96.600 төгрөгийг өөрөө төлөх бол ажил олгогч, байгууллага 12.5 хувь буюу 102.500 төгрөгийг нь төлдөг. Тэгвэл 2020 онд 26 хувьд хүрснээр таны төлөх мөнгө 102.500 болж, байгууллагаас төлөх нь 113.400 болно.

Мэдээж, энэ нь иргэд, аж ахуйн нэгжийн нуруун ирж буй хүнд ачаа. Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж хөрөнгийн зах зээл дэх компаниудын ашиг, тайлангийн талаар ярихдаа “Монголын хөрөнгийн бирж компаниудын нээлттэй ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хагас жилийн тайланг танилцуулах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Анх I ангиллын таван компани уриад энэ ажлыг эхлүүлж байсан бол одоо компаниуд өөрсдийн хүслийн дагуу оролцож байна. Ялангуяа шинээр орсон компаниуд “Бид хагас жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа олон нийтэд танилцуулмаар байна” гэдэг байдлаар хандаж байна. Зарим компаниудын ашиг төрөөс татвар нэмсэнтэй холбоотойгоор буурсан үзүүлэлттэй гарсан” гэсэн юм.

Энэ нь дээрх нэмэгдэл аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж буйг илтгэж буй. Тэр ч утгаараа томоохон аж ахуйн нэгжүүд, иргэдийн зүгээс татварын тогтолцоог чөлөөт болгох санал ч гардаг. 

Тэгвэл төрийн зүгээс ийнхүү нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр тэтгэврийн даатгалын сангийн  орлого 2018 онд 122, 2019 онд 193, 2020 онд 337 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвөөс тэтгэврийн санд олгох татаас энэ хэмжээгээр буурна. Ингэснээр иргэдийн тэтгэврийг нэмэх боломж бүрдэнэ. Угаасаа эрх баригч намын мөрийн хөтөлбөрт “Инфляцтай уялдуулж, цалин тэтгэврийг нэмнэ” гэж дурдсан байдаг. Үүнийг шимтгэл , татвар нэмэхээс нааш олох бүрдүүлэх аргагүй. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь  хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлсөн хугацаанаас шууд хамаардаг. Тиймээс даатгуулагчийн  төлөх  шимтгэл бага байх тусам тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдож улмаар тэдний нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй гэдэг өнцгийг тайлбарладаг.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. НДШ бол хуульчилсан ДЭЭРЭМ. Үүнийг зогсоох олон арга байгаагийн нэг нь Сингапур улсын жишиг. Тэд тусгай дансанд хадгалуулдаг хүссэн үедээ тэр хадгаламжнаасаа авч хэрэглэж болно гэхдээ хэд хэдэн тохиолдолд жишээ нь орон сууц худалдан авах, хүүхдийн сургалт төлөх гэх мэт, бусад үед тэр мөнгө хадгалагдаад байж байдаг. Тэтгэвэрт гарсан нь баталгаажвал мөнгөө авах эрх үүснэ. Гэтэл манайд тэр мөнгө улёын дансруу ороод алга болж байна. Бид хэзээч олж харахгүй. Ийм байхад дахиад нэмнэ гэдэг чин ёстой утга алга. НДШ системээ өөрчлөхгүй бол хэн ч нэмүүлэхийг хүсэхгүй шдээ

    0 0 Хариу бичих
    • Тэгээд тэр хадгаламжын данснууд нь хүүтэй байдаг юм шүү

      0 0
  2. Төрд гарсан новшнуудыг бүгдийг нь шоронд хийвэл таарна.

    0 0 Хариу бичих
    • Үгүй ээ, шууд буудвал таарна тэгээд дээр нь шал тавиад ширээ засаад найрлах хэрэгтэй. тэгээд бусад нь ойлгож эхлэнэ.

      0 0