Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүсийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)