Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Соёлын төв өргөөнд “Нэг хот-нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Улс төрийн нам ба Иргэний нийгмийн хууль эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газарт НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

10.50 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголбанк, Мастер картын удирдлагууд Үндэсний бренд Т төлбөрийн картыг EMV чип технологид шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн VII хороонд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр"-ийн нээлт болно.

11.00 цагт ШУТИС-ийн төв байранд доктор, профессор, туйл судлаач Л.Дүгэржав Антарктид тивд долоо дахь удаагаа судалгаа хийх талаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

11.30 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн таван сургуульд гэнэтийн шалгалт хийсэн талаар мэдээлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)