"Уур амьсгалын өөрчлөлт" уралдааны шилдэг бүтээлүүд

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Европт төвтэй "Climate Outreach" байгууллагаас уралдааныг зохион байгуулжээ. "Цагаан баавгай, хайлж байгаа мөс, утаа савсуулсан үйлдвэрийн зураг хүмүүст хэдийн дасал болсон. Хүмүүсийн оюун бодолд тусгахын тулд уур амьсгалын өөрчлөлт амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон" хэмээн Climate Visuals-2019 шалгаруулалтыг зохион байгуулагчид хэллээ.

Уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцья.

1.Тэргүүн байр: НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ /Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн ядуусын хороололд амьдардаг Шохида Бегум нарны гэрлээр дэнлүү асаадаг/

Гэрэл зургийг Ann Johanssen

2.Дэд байр: НЯЛХСЫН ЭРҮҮЛ МЭНД / Улаанбаатарт амьдардаг Одгэрэл бүсгүй нялх охиноо яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна.Дэлхийн хамгийн их бохирдолтой нийслэлийн хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр шаналж байна/

Гэрэл зургийг Siegfried Modol 

3.Дэд байр: УУР АМЬСГАЛЫН ДҮРВЭГЧИД /Ган гачигт нэрвэгдсэн Бразилийн зүүн хойд нутгаас Сан-Паулу хот руу нүүхийг оролдож буй гэр бүл/

Гэрэл зургийг Ricardo Funari

4.Тусгай байр: ХААЛГАНЫ ЦААНА /Тэнгисийн усны түрлэг нэмэгдсэнээс гэрийнхээ хаалгаар гарч чадахгүй болсон загасчин эр.НҮБ-аас Сент Луисыг цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй эрсдэлтэй бүс хэмээн нэрлэжээ/

Гэрэл зургийг Greta Rybus

5.Тусгай байр: ҮЕРТ СҮЙТГЭГДСЭН ДЭЛГҮҮР /Гуравдугаар сард Ираны Голестан мужид хүчтэй үер болж жилийн дундаж хур тунадасны 70 хувь нь 24 цагт орсон байна. Үерийн гамшгийн улмаас 60 мянган хүн орон гэргүй болж 11 хүн амь үрэгджээ/

Гэрэл зургийг Kianoush Saadati

6.Тусгай байр: ДАВАЛГАА /Мусуни арлын оршин суугч гар шахуургаар худгаас ус татаж байна. Бүс нутагт нүүрлэсэн үерийн улмаас цэвэр усны байгууламж эвдэрч сүйтгэгджээ/

Гэрэл зургийг Sumit Sanyal


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)