Татварын шинэ хуулийг хэрэгжүүлэх журмын төсөлд санал авч байна

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтийн дунд хоёр үе шаттай хэлэлцүүлж байна.

     Эхний ээлжинд танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг  Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн татварын газартай харилцагч татвар төлөгчдийн төлөөлөл 130 гаруй иргэн оролцжээ.  Энэ үеэр татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслүүдээр хэлэлцүүлэг өрнөлөө.

    Хэлэлцүүлэг хийх 35 журмыг татвар төлөгчдөд судлах боломж олгох үүднээс 2019 оны 10 дугаар сарын 21-нд www.mta.mn сайтын “Журмын хэлэлцүүлэг” цэсэнд байршуулсан бөгөөд та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлэхээс гадна дараахь хэлбэрээр саналаа илгээж болох юм байна.

• email хаяг: [email protected]

• Facebook хаяг: @MongolianTaxationPage 

• Twitter хаяг: Монголын Татварын Алба 

• Утсаар: 1800-1288 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 10 жил тайлан гаргасан ганц нягтланг наад багтаа оруулчих өөр юм алга.

    0 0 Хариу бичих