Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар

Олон мянганы туршид ганцаар захирах дэглэмийн төлөөх өрсөлдөөн зөвхөн язгууртан, ихэд дээдсийн хүрээнд болдог байжээ. Түрэгийн тайж нар хаан ширээг ганцаар эзэмшихийн тулд төрсөн ах дүү нараа хуйгаар нь алдаг байв. Энэ явдал бараг ХХ зуун хүртэл үргэлжилсэн. Канси хаан 4-р хүүдээ хаан ширээгээ үлдээхээр гэрээслэл бичсэн атал 14-р хүү нь бичгийг засаж өөрөө хаан болоод ахыгаа гянданд хорьсон гэдэг. Гэхдээ дайн тулалдаан язгууртан биш нэгнийг хааны титэм өмсүүлэх тохиолдол бий. Юань улсыг унагасан хүн нь бослого толгойлсон лам нэгэн байв. Түүний удмынхан шинэ язгууртнууд болж хувираад Хятадыг бараг гурван зуун жил захирсан. Мин улсыг нэгэн дээрэмчин унагасан, даанч ширээнд удаан тогтож чадаагүй. Гадны гүрэн нутаг орныг нь эзэлсний дараа тухайн орныг вассалаа болгоод хэн нэг урвагчийг хаанд томилон хүүхэлдэйгээ болгодог ёс байна. Египтэд хаант засаг унахад хаан ширээнд нь Түрэгээс томилогдсон албани үндэстэн сууж байсан. Зөвлөлт засаг тогтож байсан үедээ хараат орныхоо удирдагчдыг томилдог байв. Чехословакийн Готвальд, Польшийн Бэйрут, Болгарын Дмитров, Хойд Солонгосын Ким Ир Сэн гэх мэт. Тэд бүгд Москвагаас томилогдсон. Энэ заншил 1956 онд төгсгөл болсон. Харин Монголд мөн л тэндээс томилолтоор ирсэн Чойбалсан, Цэдэнбалын үргэлжилсэн дэглэм хамаагүй урт насалсан юм.

АНУ тусгаар тогтнож, дараахан нь Францын хувьсгал болсноор төрийг ганцаар захирах тэмцэлд гагцхүү язгууртнууд төдийгүй хар борчууд, хашааны банхарууд идэвхитэй оролцох болжээ. Нэрт философич Хоссэ Ортэга и Гассэт “Түмний түрлэг” зохиолдоо анхааруулахдаа: хичнээн дарангуйлагч байсан ч язгууртнууд, удам залгагчид бага наснаасаа төр барих урлагт суралцан хүмүүжсэн боловсролтой бэлтгэлтэй хүмүүс байсан бол сайхан ярьдаг ч ямар ч бэлтгэлгүй, бичиг үсэг тааруутай, хоосон амлагч популистуудыг ардчилсан тогтолцоо ард түмний тэргүүнд залдаг болжээ гэсэн. Гэхдээ дандаа тийм байгаагүй л дээ. АНУ-ын түүхэн дахь хамгийн аугаа удирдагч гэгддэг Линкольн ердөө л бага боловсролтой нэгэн байв. Дайны дараах Японы гадаад бодлогыг үндсэнд нь эерүүлж чадсан Ерөнхий сайд Танака сургууль номоор огт яваагүй нэгэн. Ийм жишээ хаанаас л бол хаанаас. Жаахан муйхар болохоос Монгол улсынхаа бие даасан бодлогыг хамгаалж амь насаа золиосолсон Ерөнхий сайд Гэндэн бараг л бичиггүй хүн дээ.

Орчин үеийн ертөнц нь ардчилсан ч бай ардчилаагүй ч бай, үнэн ч бай, худал ч бай юутай ч төр улсыг хамт олон захирдаг олигархи тогтолцоотой харагддаг. Ганцаар захирах авторитар дэглэм ч байсан тэгэж харагдахыг хүсдэггүй учир улс орныг бие хүмүүсийн хамтлаг удирддаг маягтай харагдахыг чармайдаг. Юу юугүй “төр гэдэг бол би” гэж улаан цагаангүй зарлахгүй. Тунисыг олон жил дарангуйлсан нэгэн өвгөрсөн хойноо “Тунис төрийн ямар системтэй вэ?” гэсэн асуултад “Тэр систем нь би өөрөө байна” гэж хариулаад удалгүй унасан нь саяхны жишээ. Зайлуул зөнөглөөд, ямар эринд амьдарч байгаагаа ойлгохоо болио биз.

Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм. Тун ойрын жишээ гэвэл Түрэгийн хүндэт Ерөнхийлөгч Эрдоган байна. Түрэгийг орчин үежүүлсэн хүн бол Ататүрк. Тэгэж байж энэ улсыг лалаас салгаж европжуулж, орчин үежүүлсэн. Шашныг тас хориглоогүй боловч төрөөс салгасан. Төр болон олон нийтийн ажилтан хүн лал маягаар хувцаслах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүхийг ч хориглож орхисон. Ататүркт дургүй түрэгүүд зөндөө бий л дээ. Голдуу шашны утгаар. Эрдоган мэдээж Ататүркийн талын хүн, гэхдээ лалын шашинд ам сайтай. Өөрийн хамтран зүтгэгч Гюлэнтэй нийлэн сэм сэмээр лалжуулах ажиллагаа хийх болжээ. Энэ нь Ататүркт дургүйчүүдийн дэмжлэгийг авсаар нэг мэдэхэд Стамбул хотын мээр болж орхив. Тэрээр дараа нь Ерөнхий сайд болсон. Ататүркийг хамаагүй муучлаад байж болохгүй учир бурууг Гюлэн руугаа чихэн түүнийг Түрэг улсын дайснаар зарлав. 

Түрэг нь парламентийн засаглалтай улс. Харин мань Эрдоган ерөнхийлөгч болох мөрөөрөө болохгүй улс орноо Ерөнхийлөгчийн засаглалтай болгон эрх мэдлийг гартаа төвлөрүүллээ. Үүнд нь мэдээж орчин үежсэн түрэгүүд дургүйцэж таарна. Тэгэнгүүт нь баахан генералуудыг төрийн эргэлт хийхээр зэхэж байсан хэмээн баривчилж шоронд хатаалаа. Түрэгт цэргийнхэн хүчтэй. Хэт баруун, зүүний хүчин төрийн эрхэнд гараад ирүүт цэргийнхэн эргэлт хийн эрхийг аваад нийгэм тайвширсан хойно нь иргэний сонгууль явуулдаг уламжлалтай. Орчин үеийн Түрэгийн түүхэнд ийм тохиолдол хэд хэд гарсан. Тайландад бас тэгдэг. 

2016 онд Түрэгт цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдлоо. Маш хачирхалтай эргэлт. Олон ажиглагчид энэ эргэлтийн Эрдоган өөрөө далдаас санаачилсан гэж үзэх нь бий. Юутай ч Ерөнхийлөгч үүгээр далимдуулан цэргийхнийг хэсэгтээ л нам дарж авсан. Хэдэн зуугаар нь алж, мянгаар нь баривчлан шоронд хийсэн. Одоо тэрээр улс орондоо ганцаар захирагч. Өөдөөс нь хуцах нохойгүй болсон. Төрийн бүх шийдвэрийг өөрөө биечлэн гаргана. Шийдвэр гаргагч хамтлагтай гэж харуулах гэж Ерөнхий сайдаараа их яриулнаа.

Шинэ технологи ч биш дээ. Октябрийн эргэлтийн удирдагчдын тоонд Сталин багтаж байгаагүй. Тэрээр Үндэсний асуудал хариуцсан сайд, дараа нь намын нарийн бичгийн дарга хийж байсан хоёр гурав дугаар эгнээний нэгэн байлаа. Намаараа дамжуулж өөрийн хүмүүсийг удирдлагад тавьсан. Тэдэнтэйгээ нийлж байгаад намын нийт удирдлагыг гартаа оруулжээ. Зөвлөлт дэглэмээр нам нь төрийнхөө дээр байдаг учир сүрэглэсэн олноо зохион баййгуулж өөртэй нь хамт хувьсгал хийсэн удирдагч нарыг зэмд унаган бүгдийг нь цааш нь харуулсан. Үүний өмнө нэг ухаалаг ажиллагаа явуулсан нь намын бас нэг удирдагч, өөрийнх нь залгамжлагч гэгдэж байсан Кировын үхлийг ашиглан урвагчдын эсрэг том кампани зохион байгууллаа. Үхсэн Кировыг тэнгэрт тултал алдаршуулан, дайснууд түүнийг хороолоо хэмээн бүх ард түмнийг Зөвлөлт төрийг хамгаалан тэмцүүлэхээр босгож ирэх нь тэр. Мэдээж харанхуй ард түмэн Кировынхаа араас гашуудан, Сталиныгаа дэмжиж биенээ хөнөөх ариун дайнд мордсон юм. Хожим олж тогтоосноор чухам ийм хийрхэл үүсгэхийн тулд Кировыг алах ажиллагааг Сталин өөрөө далдаас зохион байгуулжээ. Ингэж Сталин түүхэнд ховор тохиолдох ганцаар захирагч болж тодорсон юм.

Гитлерийн ганцаар захирагч болсон намтар Сталиныхтай төстэй боловч оросуудыг бодвол илүү сэхээлэг германы ард түмэнд зориулж бүх юмыг хуулийн дагуу үйлдсэн. Тэрээр төрийн эргэлт хийх гэж бүтэлгүйтээд шоронд сууж байхдаа иргэншсэн Германд хууль бусаар төрийн эрх авч болохгүй юм байна гэдгийг ухаарчээ. Түүний аз болоход Америкт эхэлсэн эдийн засгийн хямрал бүх дэлхийд халдварлаж, Герман ханшны уналт өндөр инфляцид нэрвэгдэв. Гитлер энэ хямралын бүх бурууг жүүд нарт тохсон нь олны үнэмшилд таарсан хэрэг. Өөрийнх нь даргалдаг Германы ажилчны үндэсний социалист нам нь өөрийн гэсэн зэвсгэлсэн армитай, тэр нь хямарлаас буй болсон элдэв бужигнаан үймээн, гудамжны зодооныг зохицуулж элдэв жагсаал цуглааныг тараах ажил хийнэ. Үүнийгээ Германд болж буй элдэв бужигнааныг дарж нийгэмд эмх журам тогтоож байгаа хэрэг гэж тайлбарлах нь нийтийн таашаал хүлээсээр удалгүй нам нь чөлөөт ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг авчээ. Гитлерийн гарт төрийн арми, цагдаа, тагнуул, бүхий л хүчний байгууллага ороод ирлээ. Одоо түүнд төрлөх намых нь журам сахиулагчид хэрэггүй. Урьд өөрийн удирдаж хийлгэсэн дураараа үйлдлийг эргэж цагаатгахын тулд СД гэж нэрлэгддэг намын армиа хориглож барьж маягласангүй, шууд л устгалаа. Үүнийг түүхэнд “урт хутганы шөнө” гэж нэрэлдэг. Зүгээр л төрийн цагдаа шөнөөр давхиж ороод л бүгдийг нь буудчихсан. Төр бол төр, ямар ч сайн дурын зохицуулалтыг зөвшөөрөхгүй. Энэ хүрээндээ тэрээр Төрийн ордон Райхштагийг шатаасан хүнийг баривчлан, түүнтэй холбогдох олон хүнийг хамарсан шүүхийн томоохон ажиллагаа явуулав. Үнэндээ ордон шатаасан гэгдэх голланд эр нь мэдэрлийн өвчтэй нэгэн байлаа. Кировыг алдаг намын гишүүн ч мэдэрлийн өвчтөн байсан. Сталины нэгэн адил ордон шатаах ажиллагааг Гитлер өөрөө далдаас зохион байгуулсан гэдэг. Улс оронд сахилга бат дэглэм журам хэрэгтэй учраас бүхий л улс төрийн намыг хориглосон хууль гаргасныг Германы ард түмэн “ойлголоо”. Ийнхүү Гитлер хуулийн дагуу ганцаар захирагч болж чадсан юм.

Мао тариачны коммунизм байгуулах элдэв туршилт явуулсны үр дүнд 70 сая орчим хятадуудыг үхэлтэй золгуулжээ. Эгнээнийх нь удирдагч түүний туршилтыг эсэргүүцэж үгэнд нь орохоо болив. Тэрээр ухаан гаргаж, арван маршалынхаа нэг болох бусадтайгаа зөрчилддөг Лин Баог өөрийнхөө залгамжлагч гэж нэрлээд армиа хариуцуулснаар зэвсэгт хүчнээ өөртөө татав. Дараа нь Хятадын бүх удирдлагын эсрэг хүүхдүүдийг өдөөн босгож улс орныг самууруулсан явдлыг “Соёлын хувьсгал” гэж нэрэлсэн. Самуун арваад жил үргэлжилсний ба энэ хооронд Мао үнэмлэхүй ганцаар захирагч болсон. Тэрээр бурханы хэмжээнд очсон ба сургааль ном нь хэдэн тэрбумаар хэвлэгдэж хосгүй амжилт тогтоож байв. Улаан хамгаалагч хүүхдүүдээ эргэж дарж авах гэж нэлээд зовсон доо.

Филиппин улсын нэг зовлон нь цөөнх болох лалын шашинтнууд, мөн хар тамхины мафи бүлэглэл. Эдэнтэй хуулийн бус байдлаар, шууд алж хядах арга хэрэглэж эхэлсэн Дутартэ хэмээх нэгэн хотын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт бахйгуулжээ. Хүмүүс олон жилийн турш хар тамхины мафи, лалын террористуудаас залхсан байсан учир Дутартэг юу ч хийсэн дэмжих болов. Өнөөх нь ч хөөрч ямар ч шүүхгүйгээр сэжиглэгдсэн хэнийг ч газар дээр нь буудан хороох тушаал гаргасан төдийгүй энэхүү зэрлэг ажиллагаанд өөрийн биеэр оролцон хэдэн хүн өөрөө алснаа тоолон бахархах болов. Ийм л замаар тэрээр энэ улсад ганцаар захирагч болж дөнгөжээ.

XXI зуун гардагийн урд өдөр бараг хэн ч таньдаггүй нэгэн залуу Орос гүрний толгойд гэнэт гарч ирэв. КГБ-ийн ажилтан асан, туршлагатай гадаад тагнуулч тэр эр тарж бутарсан Зөвлөлтийн эзэнт гүрний буурин дээр хоцорсон үймж бужигнасан Орос орныг хүлээж авлаа. Задрал дуусаагүй нэмж тусгаарлана гэсэн олон үндэстэн, үзэл суртлын дутагдал, эрх чөлөөтэй байж үзээгүй ард түмний учраа олохоо байсан байдал, гэнэтийн баян хоосны ялгарал нь Оросын ард түмнийг бухимдуулан хамаг бурууг ардчилсан тогтолцоо руу чихэж байв. Олон жил ноёрхсон хяналт, дарамт, цагдалт, захиргаадалт гэнэт алга болчихоор хүмүүс Фроммын тодорхойлсон “эрх чөлөөнөөс дайжих” үзэгдэлд нийтээр автжээ. Коммунист нийгэм цаашид оршин тогтнох бололцоогүй болж өөрийн жамаар мөхөж байгааг ихэнх нь ойлгоогүйгээс үүнд буруутай этгээдүүдийн эрэлд нийтээр мордсон байсан цаг. 

Путиныг дөнгөж гарч ирэнгүүт Москвад орон сууцууд дэлбэлсэн ажиллагаа хэд хэд давтагдав. Нотлогдоогүй боловч энэ үйлдлийг Путин далдаас удирдсан гэж хардацгаадаг. Чеченьчүүдийн хийсэн ажил! Ганц сая хүн амтай тэр жижиг үндэстнийг дэлхийн хамгийн том арми газартай нь тэгшилж Оросын олон нийтийн таашаал хүлээв. Эрт баяжсан Оросын анхны хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураан гадагш нь хөөлөө, явахгүй гэсэн нэгнийг нь шоронд хорив. Бүх мэдээллийн хэрэгслэлийг улсын болгож бүрэн хяналтаа тогтоов. Төрд хураагаагүй үйлдвэр албан газруудад зүсэн бүрийн шахалт үзүүлж эхэллээ. Путины аз болоход энэ үед Оросын гол экспорт нефть, байгалийн хийн зах зээлийн үнэ урьд хэзээ ч байгаагүй өндөрт хөөрчээ. Тэгэнгүүт нь Өрнөдийг эхлээд шүүмжлээд, дараа нь хамтарч ажиллахаа зогсоогоод, удаалаад муудалцаад, эцэст нь дайсагнаж гарав. Өрнийн эсрэг гурав дөрвөн үе дамжин суртал нэвтрүүлэг явуулсан зөвлөлтийн синдром хүмүүсийн тархинд гүн бат шингэсэн ба тэднийг Орос орныг устгах эзлэх далд төлөвлөгөөтэй, Орос орон хаалгаа нээсэн нь тэдэнд хүслээ биелүүлэх бололцоо гаргалаа гэсэн итгэл үнэмшил одоо ч ихэнх оросуудад байдаг учраас үүнийг Путин дагуулж тонгорч буй нь тэр. Өөрөө ч тэгэж боддог. Оросын Үндсэн хуулинд Ерөнхийлөгч дөрөв дөрвөн жилээр ганц удаа улирч болно гэдгийг өөрчилж зургаан жил болгосон ба завсар хооронд нь тоглоомны хүн жийргэвч болгоход оросууд эсэргүүцэх биш уухайлан дэмжсэн. Путины бүх алхам, түүний дотор байнга үйлдсээр байгаа гадаад түрэмгийлэл, бусдын газар нутгийг булаах, олон улсын терроризм нь ард түмнээсээ маш их дэмжлэг авах болжээ. Тэрээр хэдийнээ ганцаар захирагч болсон. Зарим мэдээгээр тэрээр дэлхийн хамгийн баян хүн болсон. Хуучин олигархиудыг устгасан ч түүнээс аймаар өөрийн хувийн олигархийг буй болгоод тэдний тусламж дэмжлэгээр аугаа том Орос орны ганцаар захирагч эзэн болжээ.

2019.11.11


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Баабарын тэр улиг болсон Ардчилсан Нийгмийг чинь Уинстон Черчилль хэлэх дээ Бусад Туршигдаж байсан Засаглалуудаас Ардчилал бол хамгийн Муу Засаглал бөгөөд Өшөөгөө авах хамгийн дөт Зам гэж тодорхойлж хэлсэн байдаг шүү, Ингэхээр Уинстон Черчилль худлаа Дүгнэсэн болж таарав уу, үгүй бол Баабар Худлаа Онолдоод байна уу, Уинстон Черчилль Дэлхийд танигдсан Улс төрч , Баабар бол Улс төрч биш зүгээр Нийтлэлч, 90-ээд оны Нийгэм өөрчлөгдөх үед л гэнэт хаанаас ч юм гарч ирсэн, Урьд нь Монголчууд Баабар гэдэг Хүнийг тэр болгон мэддэггүй л байлаа , тэгээд Хэн нь, хэзээ тийм Алдар Цол түүнд хайрласныг Монголчууд тэр болгон мэдэхгүй, Тэгэхээр Баабар л Ардчилал сайн Засаглал гэж Худлаа ярьдаг болж таарлаа,

    0 0 Хариу бичих
  2. Төсөл болгон Шинэ Дэлхийн дэг журам нь аажмаар өрнөдийн орнуудын өргөн хүрээний нэгдсэн хэлбэрээр нэгдсэн улсыг бий болгоход чиглэж байгаа нь үнэн хэрэгтээ зөвхөн АНУ-ын нэр хүндэд төдийгүй бүх талаараа одоогийн АНУ-ын хамгийн том нутаг дэвсгэрийн тэлэлт болно. Мэдээжийн хэрэг жинхэнэ үндэсний соёл, зан заншил, шашин шүтлэг зэрэг нь ийм тогтолцоонд таалагдахгүй юм. Мэдээжийн хэрэг хүний ​​жинхэнэ эрх чөлөө, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхгүй. Эрх чөлөө нь бусад хүмүүст болон байгаль дээр өөрийгөө хайхрамжгүй байдал, хувиа бодсон байдал, хайхрамжгүй байдлын илэрхийлэл байж болохгүй. Учир нь иймэрхүү хандлага нь бусад хүмүүсийг доромжлох, боолчлох халхавчинд хаядаг. Мөн эрх чөлөө нь юу болохыг, хаанаас эхэлж, хаанаас төгссөнийг мэдэлгүйгээр боломжгүй юм. Жорж Бернард Шоу олон жилийн турш хэлэхдээ жинхэнэ эрх чөлөө нь хариуцлагагүйгээр оршин тогтнож чадахгүй тул олон хүн үүнээс айдаг. Барууныхан материаллаг, улс төрийн болон цэргийн хүчээрээ аль хэдийн оргил үеийг давж гарсан. Ёс суртахуун, оюун санааны болон үзэл суртлын уналт нь шунал, догматизм дээр суурилсан эзэнт гүрэн нуран унах нь илүү их зовлон зүдүүртэй болох нь гарцаагүй. Хэрэв барууныхан олон улсын геополитикийн дүр зураг дээр улам бүр хүчтэй, хүчтэй өрсөлдөгчдөө үргэлжлүүлэн довтолж чадвал энэ нь дэлхийн шинэ дэг журмын боол болж үйлчлэхийн тулд өөрсдийн гэсэн нэр, эрх чөлөөгөө өгөхийг хүсээгүй улс орнууд улам бүр дайрч давшлах юм бол энэ нуралт урьд өмнө тохиолдож болох байсан. Шинэ Дэлхийн дэг журам бол бүх уламжлалт үнэт зүйлс, хүн төрөлхтний оюун санааны, соёл, үзэл санааны ололт амжилтыг бутлагч тул хүн бүрийн ёс суртахууны үүрэг бол оюун ухаан, хүмүүнлэг сэтгэл, оюун санааны хүч чадал, тодорхой үйлдлүүд, боломжтой бол хүчирхийлэлгүй тэмцэх явдал юм.

    0 0 Хариу бичих
  3. Үүнтэй адил орчин үеийн барууны нийгэмд уламжлалт шашнуудын нэр хүнд, үүрэг, нөлөө аажмаар, системтэйгээр нийгмийн зах руу түлхэгддэг. Уламжлалт шашин шүтлэг биш харин шашны эрх чөлөөний нэрийн өмнөөс шинээр бий болсон шашин шүтлэг, сектууд нь эргэлзээтэй, ойлгомжгүй, хачин, ихэвчлэн маш аюултай сургаалуудыг сурталчлан сурталчилж байдаг. Эдгээр соёлууд нь компаниуд бөгөөд хүний ​​оршихуйн сүнслэг тал дээр төвлөрдөггүй, харин шинэ зах зээл дээр оршин тогтнох боломжийг олгодог санхүүгийн бүтэц дээр төвлөрдөг. Уламжлалт шашнуудын нөлөөг сулруулахын тулд эдгээр шүтлэгүүд нь барууны орнуудын либерал хуулиудын дагуу уламжлалт шашинуудтай тэнцдэг. Уламжлалт шашны бүлгүүдийг дотор талаас нь сулруулж, нулимс, мөхөл, эцсийн эцэст бүрэн устгах ёстой. Уламжлалт, Ортодокс, олон тооны шашны нийгэмлэг байх тусам түүнийг залилан хийхийн тулд тоталитартай Шинэ Дэлхийн дэг журам хэрэгтэй болно. Учир нь зорилго нь хүнийг боолчлолын төлөө бүрэн задалдаг. Шашны хамтын нийгэмлэг, улс төрийн намууд хяналтанд байдагтай адил, бусад бүх уламжлалт институц, нийгмийн үндэс суурийг хянаж, шийдвэр гаргах, эрх мэдлийг дахин хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэдэг хүчин зүйл болох ёстой. Ардчиллыг уламжлалт байдлаар тайлбарлах нь олонхийн засаглал, цөөнхийн эрх ашгийг хамгаалах гэсэн утгатай боловч сүүдэрт захирагчид өөрсдийн хүчийг олон түмэнтэй хуваалцах бодолгүй байгаа юм. Эсрэг тохиолдолд олонхи нь захирагдах ёстой бөгөөд туйлын дуулгавартай хэвээр байх ёстой тул цөөнхүүд энэ зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашигладаг. Барууны нийгэмд цөөнх болох угсаатны болон шашин шүтлэгээс бэлгийн харьцааг дэмжиж, тэдэнд давуу эрх олгох, харьцангуй нөлөө үзүүлэх замаар олонхи нь эрхээ хасуулж, ялгаварлан гадуурхагдаж, эцэст нь боолчлогддог. Бидний амьдралын эзэдэд зориулсан ийм стратегийн давуу талууд нь маш олон байдаг: хүний ​​эрхийн төлөөх тэмцлийн хэлбэр сэтгэл ханамжтай байх шиг байна, тэр үед чадварлаг хяналтанд байдаг. Хүний жинхэнэ эрх хэдий ч бүх нийтээрээ байдаг тул хүйс, үндэстэн, арьс өнгө, шашин шүтлэг, эсвэл хүн төрөлхтний оршин тогтнох бусад зүйлийг үл тоомсорлох ёстой. Иргэний харьяалал, шашин шүтлэг, бэлгийн харьцаа эсвэл өөр бусад зүйл нь хүнийг онцгой болгодоггүй бөгөөд хэн нэгний тусгай эрх, давуу эрх ашиглах үндэс болдоггүй.

    0 0 Хариу бичих
  4. Хэдийгээр барууны хүчнүүд хүрээгээ хамарсан мужуудын орон зайд тодорхой хэмжээгээр тодорхойлогддог боловч тэдгээр нь жинхэнэ үндэсний шинж чанартай байдаггүй бөгөөд тэдний удирддаг үндэстнүүдийн оюун санааны амьдралаар бүрэлддэггүй. Тэдний цорын ганц бодит үзэл санаа бол ашиг юм, үүнийг боломжтой бүх аргаар, ямар ч үнээр хэрэгжүүлэх ёстой. Барууны конгломерат одоо дэлхийн бусад сул улсуудтай неоколониан харилцаа тогтоогоод зогсохгүй, бүхэл бүтэн улс орнууд, тэдний улс орон, нөөц, хөдөлмөр шингээх чадвартай, нээлттэй империалист болж байна. Энэхүү механизмын ашиг сонирхол эрсдэлд байгаа тохиолдолд улс төр, эдийн засгийн асар их дарамт шахалт үзүүлэх бөгөөд хүмүүс, байгальд үзүүлэх алдагдал болон бусад аливаа үр дагаврыг үл тоомсорлож цэргийн шууд дарамт үзүүлэх болно. Бизнесийн элитүүдийн ашиг сонирхлыг хангах нь ихэнх хүмүүсийн сайн сайхан байдлаас давуу бөгөөд энэ нь сонгодог үзэл суртал, тэдний өмнө нийгэмд гүйцэтгэж байсан чухал үүргийг устгахгүйгээр боломжгүй байсан юм. "Өрнөдийн ардчилал" гэж нэрлэгддэг улс төрийн тэргүүлэгч намуудын хооронд ямар ч үндсэн үзэл суртлын ялгаа байдаггүй. Улс төрийн орчинд жинхэнэ үзэл суртлын зөрчилдөөн, хүч чадал, эрч хүч, жинг жингийн адил ашигладаг ийм зарчмуудыг ашиглахгүй бол мэдээж ардчилсан орчинд - хүчирхийлэл, дарангуйлалгүйгээр ардчилсан үйл явцын эрүүл динамикийн тухай асуудал гарахгүй бол ардчиллын тухай ярих боломжгүй. тиймээс энэ огт байдаггүй. Зүүн эсвэл баруун талд танигдах хөтөлбөр боловсруулж байгаа жижиг улс төрийн намуудыг тусгаарлахын тулд улс төрийн томоохон намуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр том намууд нь асар өндөр үнэтэй кампанит ажил өрнүүлж, сонгогчдын үнэнч байдлыг хялбархан худалдаж авах боломжтой боловч тэд нийгэм дэх харанхуй хүчний төлөөлөгч бөгөөд хүмүүсийг хэзээ ч төлөөлдөггүй, өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцдэггүй. Мэдээжийн хэрэг, тэд зөвхөн санхүүжүүлдэг хүмүүст л үйлчилдэг. Гэсэн хэдий ч ардчиллын хуурмаг байдлыг хадгалах, хүний ​​эрхийн төлөө тэмцлийн хуурмаг байдлыг хадгалах нь төлөвлөгөөний салшгүй хэсэг хэвээр байгаа тул сонгууль явагдаж байна. Ялагчдыг урьдчилан мэдэгдэж байгаа бөгөөд засгийн эрх барьж буй улс төрийн гол намуудын өөрчлөлт нь чадварлаг үе шаттай театрчилсан жүжгийн нэг хэсэг болж, эцэст нь хэн ялах нь бүрэн тодорхой болсон тул сонгогчдын хувьд юу ч өөрчлөгдөхгүй болно.

    0 0 Хариу бичих
  5. Зорилтот бүлэг бол юуны түрүүнд залуу хүмүүс тул тэдний хувь заяаг хянах нь ирээдүйд бүх хүн төрөлхтний ноёрхолд хүргэдэг. Тийм ч учраас өнгөрсөн цаг үе, уламжлалт үнэт зүйлсийн бүхий л харилцаа тасарч, хэвийн, хүлээн зөвшөөрөгдөх, хүсэхүйц байх шинэ стандартуудыг тогтоох ёстой. Энэ бүхэн нь ардчилсан нийгэмээс хүлээгдэж буй биш харин зөвхөн элитүүдийн гишүүд болох барууны нийгэмлэгийн жинхэнэ захирагчдын эдийн засгийн нарийн тооцоог нуудаг. Өнгөц ажиглагч ч гэсэн кино, хөгжим, комикс эсвэл хүүхдийн номноос гарч буй улс төрийн суртал ухуулгын бүхий л нууц далд мессежийг орхигдуулахгүй. Өв залгамжлагдсан угсаатны болон шашны өвөрмөц байдлыг шинэ, үндэстэн дамнасан, хувь хүн болгон таних тэмдэгээр сольж, мөлжлөгийн бүх боломжит хэлбэрүүдэд илүү тохиромжтой байхын тулд залуу хүмүүс гэр бүлийнхээ уламжлалт үзлээс салах хэрэгтэй. Орчин үеийн поп соёл нь нийгмийг нэгтгэх, нэгэн төрлийн болгох, үнэн хэрэгтээ нэр томъёоны хамгийн муу утгаар нь Баруун хагас бөмбөрцгийн ард түмнийг үр дүнтэй Америкчлахад үйлчилдэг. Энэ нь барууны нийгмүүдийн хамгийн том хуурамч хуурамч зүйлийн нэг болох олон үндэстэн, олон үндэстэн, олон шашны эв найрамдалтай нийгмийн тухай үзэл санааг илтгэдэг, учир нь бодит байдал дээр угсаатны болон шашны үнэт зүйлийг батлах биш, харин эсрэгээр нь устгах явдал юм. Цорын ганц үл хамаарах зүйл бол Шинэ Дэлхийн дэглэмд заналхийлдэггүй гэж үздэг цөөн тооны цөөнхийн бүлгүүд бөгөөд үүний зэрэгцээ дийлэнх хэсгийг нь хаяж, буталж, хүслийн дагуу бүрдүүлэхэд хялбар, хувь хүний ​​массад хайлуулж байх ёстой. Үүнд хүрэх нэг арга зам бол орчин үеийн поп соёл нь бүхэлдээ хачин уналтад ордог. Гэсэн хэдий ч поп соёлын бүхий л дүр зураг гүн гүнзгий төр, түүний тогтсон дэг журмын хэрэгсэл болж чадаагүй байгааг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Поп соёлын гол урсгалуудаас хол байж, өөрсдөдөө үнэнч байж, бүтээлч өвөрмөц байдал, бие даасан байдлаа хамгаалж чадсан уран бүтээлчид байдаг.

    0 0 Хариу бичих
  6. Хувь хүн, тодорхой хүмүүсийн нийгэмлэгийг амжилттай хянах, олон нийтийн санаа бодлыг бий болгохын тулд юуны өмнө соёлын амьдралын чиг хандлагыг урт хугацаанд төлөвшүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд квази соёл нь улс төрийн суртал ухуулга, хүмүүсийн сэтгэлзүйн захиргааны хүчирхэг хэрэгсэл болж байна. Амин хувиа хичээсэн байдал, хариуцлагаас ангид байдлыг өдөөдөг энгийн гэдизмд суурилсан орчин үеийн поп соёл нь урьд өмнө, аяндаа үүссэн, соёлын хөдөлгөөнтэй адил ямар ч сүнслэг байдал, гүн ухааны гүнзгий үзэл эсвэл жинхэнэ бослогоос ангид байдаг. Орчин үеийн поп соёл нь хүргэх гэсэн гол санаа нь системийг байгаагаар нь хүлээж авах, илүү сайн ертөнцийн төлөөх тэмцлийн талаархи аливаа бодлыг байнга орхих, үүний оронд оюун санааны, оюуны эсвэл улс төрийн ололт амжилтын оронд таашаал авах гэсэн байнгын эрэлхийлэл юм. Орчин үеийн алдартай соёл нь жинхэнэ эх, анхны болон аяндаа бий болсон хэлбэрүүд, тэдний өмнөх үеийн хөдөлгөөнөөс ялгаатай нь орчин үеийн түгээмэл соёл нь хуурамч зан, гоёмсог зан авираар анхдагч зөн совингуудыг хавтгайруулж, хамгийн өргөн массыг эзэмшихийг эрмэлздэг бөгөөд мэдээж цаашдын ашиг олоход чиглэдэг. Байна. Алдартай соёл нь хуучин зүйлийг санаатайгаар устгаж, шинэ ертөнцийг бий болгодог боловч энэ нь баялаг, төгс төгөлдөр, аз жаргалтай хүмүүсийн ертөнц биш, харин хүмүүс өөрсдөө эцсийн эцэст өргөн хэрэглээний бараа болсон хэрэглэгчдийн ажилчдын дүрд буудаг орчин үеийн технологийн хөгжсөн боолчлолын нэг хэлбэр байх ёстой. Ийм "соёл" нь хувь хүн, олон түмнийг хүмүүжүүлэх, хүмүүжүүлэхэд үйлчилдэггүй, харин ч эсрэгээрээ тэднийг хуурч, тэнэг, хүмүүсийг аль болох хялбархан ашиглаж, тэдний эдийн засаг, бие бялдрын болон бусад бүх мөлжлөгт ашиглах боломжийг нээж өгдөг.

    0 0 Хариу бичих
  7. Либерал, догматик, хүнд сурталтай, юун түрүүнд тоталитартай Шинэ Дэлхийн дэг журам нь хуйвалдааны онолын зөвхөн нэг хэсэг байсаар ирсэн. Тэр энд бидний өмнө, амьд, өргөлт ба дэлбэрэлтийн үеэр түүний демографийн үзэмж, оюун санааны хомсдолоос илт илүүд үздэг. Түүнийг бүтээгчид ба асран хамгаалагчид нь илэрхийлэх, тайлбарлах боломжгүй, ямар ч байдлаар санхүүгийн хувьд ямар ч ашиг авчирдаггүй хүчин зүйлүүдийг тоодоггүй. Хүний аз жаргал, сүнслэг байдал, аюулгүй байдал, амар амгалан байдал гэх мэт зүйлс нь санхүүгийн шууд тэнцвэрт байдлаас байр сууриа олж чадахгүй байна. ашгийн холбоотой. Өөрсдийн гэр бүлийг бий болгосон, хамгаалж, сэтгэл ханамжтай байдаг сүнслэгээр дүүрэн хүмүүс бол аз жаргал нь нийгэмд ашиг тусаа өгдөг бүтээмжтэй, бүтээлч хүмүүс юм. Харамсалтай нь шинэ, либерал, тоталитар ертөнцийг бүтээгчдийн тооцоо нь өчүүхэн бөгөөд хэрцгий байдаг. Хэрэглэгч ажилчин бүр хүн ам ихтэй гараг дээр бараа бүтээгдэхүүн болдог. Ийнхүү дэлхийн хөдөлмөрийн өртөг хурдан чөлөөтэй унах боломжтой бол хөдөлмөрийн эрх нь алс холын өнгөрсөн үеэс аажмаар эргэж байна. Ийнхүү барууны соёл иргэншил аажмаар хүн төрөлхтний түүхэн чухал түүх соёлыг мартсан ертөнц болж байна. Барууны орнууд нийгэмд хүний ​​амжилтанд хүрч, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах ёстой гэсэн үзэл санааг орхисон юм шиг санагддаг. Технологийн дэвшил, хууль эрхзүйн тогтолцооны нарийн төвөгтэй байдлаас үүдэн жинхэнэ эрх чөлөөг олж авах, аль хэдийн байгаа хавхаасаа ангижрах боломж бараг байдаггүй.

    0 0 Хариу бичих
  8. Барууны соёл иргэншил нь ямар ч эргэлзээгүйгээр оюун санааны, ёс суртахууны, үзэл суртлын, соёлын ерөнхий доройтолд орсон байна. Тун удалгүй бидний "Баруун" гэж нэрлэдэг зүйл бол бүх насны хамгийн цэцэглэн хөгжсөн соёл иргэншил байсан юм. Өнөө үед барууны соёл иргэншлийг АНУ нь туйлын ноёрхдог геополитик, соёлын орон зайд, эсвэл илүү нарийвчлан, "Америкийн гүнзгий муж" гэгддэг бизнес, санхүүгийн болон улс төрийн элитүүдийн иргэдээс бүрмөсөн тусгаарлагдсан авлигад автсан улс хэмээн тодорхойлж болно. АНУ-ын хараат бус холбоотнууд, гадаад бодлогын түншүүд болон АНУ-ын хүчтэй нөлөөнд автсан бусад мужууд, гол төлөв тэдний хүсэл зоригийн эсрэг Америкийн элит ба ашиг сонирхол нь үл харгалзан өсөн нэмэгдэж буй дарангуйлал, дарамт шахалт, хуйвалдааныг тэсвэрлэх хүч чадалгүй байна. Тэднийг захирдаг улсууд нь маш өөр бөгөөд ихэнхдээ дижитал эсэргүүцэлтэй байдаг. Тэр ч байтугай Америкийн иргэдийн ашиг сонирхол нь Америкийн гүн муж улсын ашиг сонирхолоос эрс ялгаатай байдаг. Америкийн ардчилсан уламжлал нь хүн төрөлхтний үлдсэн хугацаанд нэгэнт үлгэр жишээ болж байв. Гэсэн хэдий ч, өнөөдөр Америкийн ардчилал хэвлэл мэдээллийн үзэгдлийн түвшинд бууж байна - гоёмсог, нүд гялбам үзүүлбэр, үндсэн мөн чанаргүй. Бараг үл тоомсорлож байгаагаас Америкийн ардчилал цөөнхийн эрх ашгийн дайсагнал болж, ард түмэнд үйлчлэхээ больсон бөгөөд үүний үр дүнд Америкийн нийгмийн бүх хэсэг, түүнчлэн Вашингтоны хяналтанд байдаг үндэстнүүдийн нийгэм өөрчлөгджээ. Энэ процесс хэдэн арван жилийн турш үргэлжилж байсан боловч сүүлийн жилүүдэд хурдацтай явагдаж байна. Зөвхөн Америк төдийгүй барууны бусад бүх нийгэм ийм төлөв байдалд шилжиж байгаа нь тэднийг таних боломжгүй байгаа нь маш их түгшүүр төрүүлж байна. Олон тооны буурч байгаа үндэстнүүдийн эсэргүүцэж буй оюун санааны болон үзэл суртлын уналтад хүргэдэг эдгээр огцом өөрчлөлтүүдийн шалтгаан нь үндсэндээ энгийн зүйл юм. Барууны бизнесийн хүрээнийхэн, хамгийн түрүүнд АНУ-аас гаралтай, дэлхийн материаллаг болон санхүүгийн эх үүсвэрийн ихэнх хэсгийг гартаа барьж, хүч чадлынхаа хэмжээгээр нийгмийн амьдралын бусад бүх чиглэлд ноёрхож байна. Бизнесийн элитүүд барууны нийгэм, улс орнуудыг зөвхөн өөрсдийн богино болон урт хугацааны ашиг сонирхлын дагуу бүрдүүлж, эцсийн зорилго нь ашиг олох, өрсөлдөөнийг арилгах явдал юм. Энэхүү шинэ шашны үндэс нь бүх зардал, эцэс төгсгөлгүй авилгад үндэслэгддэг. Ашиг хэрхэн хийх, үр дагавар нь ямар байх нь бага, бага ач холбогдолтой юм. Бидний амьдардаг гариг, ургамал, амьтан, агаар, гол мөрөн, нуур, тэнгис - байгаль бидэнд ашиглагдаж өгсөн бүх зүйл ашиглагдах, бохирдох, устгахгүйгээр ямар ч урьдчилсан тооцоо, хариуцлагагүй байдаг. Эдгээр системүүдэд хүн өөрөө аливаа оюун санааны болон оюуны хэмжээсээс холдож, зөвхөн хэрэглээний ажилтан гэж тодорхойлдог нарийн төвөгтэй санхүүгийн математикийн тэгшитгүүдийн хэсэг болох хэрэгцээ нь зөвхөн материаллаг шинж чанартай, ашиглалт нь ашиг тустай байдаг. Богино хугацааны түвшинд нийгмийг доройтуулах энэ хэлбэр нь барууны нийгмийг өөрийн үзэмжээр зохион байгуулдаг хүмүүст тодорхой хэмжээний материаллаг ахиц дэвшлийг өгдөг боловч энэ нь ихэнх хүмүүсийн оюун санааны болон оюун санааны үхэл, түүнчлэн хүний оршин тогтнохоос хамаардаг байгалийн орчныг устгах замаар бий болдог. Гэсэн хэдий ч соёл иргэншлийн ёс суртахуун, оюун санааны сүйрэл нь зайлшгүй дотоод сулрал, зөрчилдөөн, эцэст нь бүрэн материаллаг ба цэргийн нурангид хүргэдэг болохыг түүх сануулж байна. Либерал, догматик, хүнд сурталтай, юун түрүүнд тоталитартай Шинэ Дэлхийн дэг журам нь хуйвалдааны онолын зөвхөн нэг хэсэг байсаар ирсэн. Тэр энд бидний өмнө, амьд, өргөлт ба дэлбэрэлтийн үеэр түүний демографийн үзэмж, оюун санааны хомсдолоос илт илүүд үздэг. Түүнийг бүтээгчид ба асран хамгаалагчид нь илэрхийлэх, тайлбарлах боломжгүй, ямар ч байдлаар санхүүгийн хувьд ямар ч ашиг авчирдаггүй хүчин зүйлүүдийг тоодоггүй. Хүний аз жаргал, сүнслэг байдал, аюулгүй байдал, амар амгалан байдал гэх мэт зүйлс нь санхүүгийн шууд тэнцвэрт байдлаас байр сууриа олж чадахгүй байна. ашгийн холбоотой. Өөрсдийн гэр бүлийг бий болгосон, хамгаалж, сэтгэл ханамжтай байдаг сүнслэгээр дүүрэн хүмүүс бол аз жаргал нь нийгэмд ашиг тусаа өгдөг бүтээмжтэй, бүтээлч хүмүүс юм. Харамсалтай нь шинэ, либерал, тоталитар ертөнцийг бүтээгчдийн тооцоо нь өчүүхэн бөгөөд хэрцгий байдаг. Хэрэглэгч ажилчин бүр хүн ам ихтэй гараг дээр бараа бүтээгдэхүүн болдог. Ийнхүү дэлхийн хөдөлмөрийн өртөг хурдан чөлөөтэй унах боломжтой бол хөдөлмөрийн эрх нь алс холын өнгөрсөн үеэс аажмаар эргэж байна. Ийнхүү барууны соёл иргэншил аажмаар хамгийн чухал зүйлийг мартсан ертөнц болж байна

    0 0 Хариу бичих
  9. за лав л Ардчилал гэж Худлаа 30н гаран жил Парламентийн засаглалттай явж ирлээ еөөр олигтой юманд хүрсэнгүй өнөө Ардчилал гээд бАмны уншлагаа болгож ярьж явсан Ардчилалын Алтан хараацайнууд болох Элбэгээ Батүүл Эрдэнэ гээд бүгд Улс орноосоо Хулгай Луйвар Залилан хийсэн Гэмт хэрэгт холбогдож зөрим нь Гадны Улс орон луу Оргож зугтаад байгаа, Ер нь тэгээд Олон Хулгай Луйварчингуудыг толгой дээрээ залж байхаар Ганцыг Хянаж цагдаад явбал Хор хөнөөл нь Бага тусах юм даа, Баабар Би яаж дутахав гэсэн шиг Тэтгэврийн Мөнгө Залилсан Асуудалд орж нэг их Дуулиан болоод авав, Ер нь тэгээд явж явж Ардчилал гэж ярьж байсан Нөхдүүд эцэст нь Гэмт хэрэгтэн болсон байна ш дээ, Худлаа Намын нэр доор Зохион байгуулалттай Гэмт бүлэгүүд л үүслээ дээ, Нийгэм солигдож Ардчилал бий болсноос хойш, Тэгээд ч сүүлийн үед Сэтгэцийн өвчин Нийгэмд Өсөх хандлагатай болсон байна гэжийнэ, Ардчилал аа гэж, Хөөрхий Олон Аавын хүүхдүүдыг Гэмт хэрэгтэн болох замруу нь оруулж заримын нь Сэтгэцийн өвчтөй болголоо доо Ум Маний бад ми хум

    0 1 Хариу бичих