Монгол Улс 32.3 сая тонн нүүрс экпортолжээ

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Тэгвэл эхний 10 сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай болж байна.

Өнгөрсөн оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгаад буй. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн юм. 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)