Ираны уран баяжуулалт 12 дахин нэмэгджээ

Иран уран баяжуулалтаа 12 дахин нэмэгдүүлж өдөрт 5.5 кг уран олборлож байна. Тус улсын Атомын эрчим хүчний байгууллагаас уран боловсруулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг дахин эхлүүлээд байна. Өмнө нь Иран улс өдөрт 450 грамм уран баяжуулдаг байжээ. 

Мөн ураныг 4.5 хүртэл хувиар баяжуулж байгаа нь 2015 оны хэлэлцээрийг зөрчиж байгаа явдал юм. Хэлэлцээрээр уран баяжуулалтыг 3.67 хувиар хязгаарласан ч Ираны тал мөрдөхгүй гэж мэдэгдсэн. Улмаар АНУ хэлэлцээрээс гарч Ираны газрын тосны импортод хориг тавьсан юм. 

Уран баяжуулснаар цөмийн станцын түлш гаргаж авах, цөмийн зэвсгийн хошуу хийх боломжтой. Ираны уран баяжуулалт өмнө нь 20 хувь байсан ба цөмийн хошуу хийхийн тулд 90 хувьд хүргэх шаардлагатай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)