1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар мэдээлэл сонсох хурал хойшиллоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан юм. Гэвч Байнгын хорооны хурал хойшиллоо. Учир нь, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцож мэдээлэл өгөх байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авчээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)